(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ 10000 залуусын сургалт эхэллээ

2024/03/20 4

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулж “Бизнесийн Сэргэлт” хөтөлбөрийг МҮХАҮТ-аас боловсруулсан. Үүний эхлэл болгон 10000 залууг Бизнесийн сургалтад хамруулахаар болж, бүртгэл эхэлсэн талаар МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Бизнес академийн захирал Д.Асралт, зөвлөх Д.Ерөө нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хөтөлбөр 3 үе шаттай. Эхний ээлжинд ОУ-ын  Бизнесийн магистрын /MBA program/ мэдлэгийг богино хугацаанд олгох P-MBA /Personal MBA/ сургалтад 10000  залууг сургах юм. 2024 оны 4-6 сард хуваарийн дагуу Улаанбаатар хотод зургаан элсэлтээр 4000, аймаг орон нутагт 1-2 удаагийн элсэлтээр 6000 залууг сонгон суралцуулна.

Хүйсийн хувьд эрэгтэй эмэгтэй ижил тэнцүү байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах зэрэг бодлого барьж байгаагаа МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэллээ. Мөн оролцоог тэгш хангахын тулд нэг аймгаас 300 иргэн байхаар тооцож бүртгэх юм. Сургалтад сүүлийн 12 жилийн хугацаанд олон улсад бестселлерээр шалгарсан ном,  сурах бичиг дагалдана.

Сургалтын төгсгөлд бизнесийн шинэ санаа, төслөө боловсруулсан байх бөгөөд эндээс нь шалгаруулалт хийж, 1000 хүнийг Энэтхэг, Сингапур, Малайз, Филиппин, Хятад зэрэг улсад олон улсын сургалтад үнэ төлбөргүй хамруулах бол 2-р үе шатанд амжилттай сурсан, шилдэг төсөл бүхий 100-200 залууг бизнес инкубатор хөтөлбөрт хамруулж, олон талт санхүүгийн боломжийг олгохоор төлөвлөжээ.

ОУ-ын Бизнесийн магистрын /MBA program/ хөтөлбөрийн нэг жилийн сургалт дунджаар 30 сая төгрөг байдаг. Тэгвэл үүнтэй дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох, албан ёсны эрхтэй 12 модуль бүхий   P-MBA /Personal MBA/ сургалтыг МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академи” 300 мянган төгрөгийн төлбөртэй явуулах бөгөөд үүний 30 хувь буюу 99 мянган төгрөгийг суралцагч өөрөө төлнө, үлдсэн зардлыг МҮХАҮТ, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сан болон бусад байгууллагууд хариуцах юм. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас өөрийн дүүргийн залуусын оролцоог хариуцахаа албан ёсоор илэрхийлсэн.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХНХЯ болон Нийслэлийн дүүргүүд, аймаг орон нутагтай хамтарч ажиллах шаардлагатайг МҮХАҮТ-ын зүгээс мэдээллээ.

Сургалтын бүртгэл онлайнаар явагдана. Мөн нийслэл дүүрэгт тодорхой заасан цэгүүд дээр, орон нутагт МҮХАҮТ-ын салбар танхим дээр өөрийн биеэр очин бүртгүүлж болно.

Арга Хэмжээ
17
04 сар
Брэндбүүк хийх гэж байгаа бол оюуны өмч талаас юу анхаарах ёстой вэ?
17
04 сар
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалтыг зохион байгуулах гэж байна
24
04 сар
Брэнд нэр, лого баталгаажуулах гэтэл Оюуны өмчийн газраас бүртгэхээс татгалзсан бол яах вэ?
24
04 сар
Монгол - Вьетнамын бизнес эрхлэгчдийн В2В уулзалт
25
04 сар
Монгол - Австрийн бизнес форум. Улаанбаатар хот
26
04 сар
“ИРАН ЭКСПО 2024” үзэх бизнес аялал
14
05 сар
Канад улсад зохион байгуулагдах SIAL хүнсний салбарын үзэсгэлэн
15
05 сар
Хаврын Олон Улсын Үзэсгэлэн
15
05 сар
IREEE: Инновац, Сэргээгдэх Эрчим Хүч, Эрчим Хүчний Үр Ашгийн Олон Улсын Үзэсгэлэн
15
05 сар
33 дахь удаагийн Харбин хотын Олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэнд оролцохыг урьж байна
30
05 сар
АНУ-ЫН НЬЮ-ЙОРК ХОТНОО ОУ-ЫН ФРАНЧАЙЗЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
23
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
25
09 сар
Улаанбаатар Түншлэл
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024/04/12
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
2024/04/12
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
2024/04/11
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
2024/04/11
Хамтын ажиллагааны санал солилцлоо
Хамтын ажиллагааны санал солилцлоо
2024/04/11
Экспортоо нэмэгдүүлэх боломж
Экспортоо нэмэгдүүлэх боломж
2024/04/11
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
2024/04/10
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
2024/04/10
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
2024/04/10
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
2024/04/10
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
2024/04/10
MNS 5021-1:2024,
MNS 5021-1:2024, "Жижиглэн худалдааны газар,түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага" стандартын төсөлд санал авч байна
2024/04/10
Инклусив хамтын ажиллагаа
Инклусив хамтын ажиллагаа
2024/04/09
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Хорхе Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Хорхе Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа
2024/04/09
Хамтдаа хөгжих B2B платформыг хөгжүүлж байна
Хамтдаа хөгжих B2B платформыг хөгжүүлж байна
2024/04/09
МҮХАҮТ, МОНГОЛЫН НООС, НООЛУУРЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН  АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
МҮХАҮТ, МОНГОЛЫН НООС, НООЛУУРЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/08
Монголын Олон улсын Арбитрын дарга С.Энхцэцэг: Монгол Улсын Арбитрын шийдвэр Нью-Йоркийн 1958 оны конвенцын гишүүн 172 улсад биелэгддэг
Монголын Олон улсын Арбитрын дарга С.Энхцэцэг: Монгол Улсын Арбитрын шийдвэр Нью-Йоркийн 1958 оны конвенцын гишүүн 172 улсад биелэгддэг
2024/04/08
10000 залуу: P-MBA сургалтад ХЭН бүртгүүлж байна вэ
10000 залуу: P-MBA сургалтад ХЭН бүртгүүлж байна вэ
2024/04/08