(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

С.Дүүрэнжаргал: Оюуны өмчийн салбар бол зах зээл хаашаа чигтэй байгааг хамгийн түрүүнд олж мэдэх боломжтой салбар

2024/03/18 0
С.Дүүрэнжаргал

МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газрын дарга С.Дүүрэнжаргалтай ярилцлаа.

Оюуны өмчийн салбарын талаар таны бодол? Монголд энэ салбар хөгжиж чадаж байна уу?
- Оюуны өмчийн салбар бол урам зоригоор дүүрэн, шинийг санаачлагч, инноваци нэвтрүүлэгч хүмүүстэй уулзуулдаг. Үүгээр зогсохгүй зах зээл хаашаа чигтэй байгааг хамгийн түрүүнд олж мэдэх боломжтой салбар. Өөрөөр хэлбэл зах зээлийн трэнд ажиглагдахаас гадна, оюуны өмчийн нээлттэй мэдээллийн сангаас ч тэр үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны чиг хандлага тодорхой харагддаг. Энэ боломжийг бизнес эрхлэгчид ашиглах хэрэгтэй.

Боломж гэдгийг тодруулахгүй юу?
- Оюуны өмчийн бүртгэлийн мэдээллийн сан нь нийтэд нээлттэй байдаг. Бизнес эрхлэгчид салбар чиглэлээсээ хамаараад дотоодын болон олон улсын мэдээллийн санг өөрт ашигтайгаар ашиглаж болох тухай ярьж байна л даа. Тухайлбал:

  • Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах гэж байгаа эсвэл брэндингийн агентлаг, дизайнерууд брэндбүүк хийж байгаа бол барааны тэмдгийн мэдээллийн сангаас аливаа давхцал үүсэхээс сэргийлэх, өрсөлдөгч байгууллагуудаас мөн тухайн салбарт хэрхэн онцгойрон ялгарч болох талаар харж болно
  • Утаа бууруулах зорилгоор зуух зохион бүтээлээ гэж бодоход патентын мэдээллийн сангаас өмнөх шийдлүүдийг судлан үзэж, шийдлээ илүү төгөлдөржүүлэн сайжруулах боломжтой
  • Экспортлогчийн хувьд гадаадын зах зээлд оюуны өмчтэй холбоотой болзошгүй эрсдэл бий эсэхийг судлах
  • Импортлогчийн хувьд ч тэр гаднаас оруулж ирж байгаа бараа, үйлчилгээ нь аливаа оюуны өмчийн эрсдлийг дагуулж байна уу гэдгийг анхаарч нээлттэй санг ашиглах хэрэгтэй. Ажлаа хөнгөвчлөх үүднээс бизнес эрхлэгчид энэ талаар мэргэжлийн хүнд ханддаг юм.

Яагаад оюуны өмчид анхаарах ёстой вэ?
- Нэгт, аливаа зөрчил, маргаан үүссэн тохиолдолд оюуны өмчийн эрхийн хамгаалалттай бол давуу тал болно. Хоёрт, оюуны өмчийн үнэлгээ хийж, худалдах, худалдан авах, бусдад төлбөртэйгөөр ашиглуулах зэргээр биет бус хөрөнгө болох юм. Жишээ нь 2024 онд Apple Inc компанийн зөвхөн брэндийн үнэлгээ 516,6 тэрбум ам.долларт хүрсэн. Манай улсад биет бус хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр мэргэшсэн үнэлгээчид бэлтгэгдэн мэргэшиж байгаа энэ цаг үед оюуны өмчийн эрхийн хамгаалалтад анхаарч, хэтийн ирээдүйд үнэлгээ хийж, түүгээрээ орлогоо нэмэгдүүлнэ гэж төлөвлөх хэрэгтэй.

МҮХАҮТ-ын оюуны өмчийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулаач?
- МҮХАҮТ нь Монгол Улсын Оюуны өмчийн газраас олгосон №001 тоот тусгай зөвшөөрөлтэйгөөр оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөллийн үйл ажиллагаа явуулдаг ба дараах зөвлөх үйлчилгээг бизнес эрхлэгчдэд санал болгодог. Үүнд:

  • Оюуны өмчийн мэдээллийн санд хайлт хийж, бизнест сөргөөр нөлөөлөх эрсдлийг оюуны өмч талаас тооцоолон, тайлан гаргах,
  • Бизнес эрхлэгчид яг өөрт нь тохирох оюуны өмчийн эрхийн төрлийг тодорхойлж, бүртгэлийн ажлыг хийж гүйцэтгэх (олон улсын ангилал, патентын тодорхойлолт, томъёолол боловсруулах гэх мэт)
  • Эрх эзэмшигчийн нэр, хаягийн өөрчлөлт болон бүртгэлийн хүчинтэй хугацааг сунгуулах,
  • Бизнесийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий мэдүүлэгт эсэргүүцэл гаргах,
  • Оюуны өмчийн эрхийг бүртгэхээс татгалзсан урьдчилсан шийдвэрт үндэслэл бүхий хариу тайлбар боловсруулж гаргах,
  • Патентын шинжээчээс гаргасан аливаа мэдэгдэл, урьдчилсан шийдвэрийн хариуд нэмэлт өөрчлөлтийг боловсруулж гаргах зэргээр оюуны өмчийн зөвхөн аж үйлдвэрийн салбарт хамаарах ажлуудыг гүйцэтгэж байна.

Мөн оюуны өмчийн чиглэлээр улирал тутмын сургалт, хурал, уулзалтуудыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Энэ онд бид судалгаа шинжилгээнд суурилсан технологийг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, дамжуулах, холбох ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Улмаар үйлдвэрлэл үйлчилгээ чанаржин цаашлаад эдийн засгийн хөгжилд ч тэр бодитой хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Хэрхэн холбогдож, зөвлөгөө авах вэ?
- Мэдээж уулзаж ярилцвал илүү үр дүнтэй байдаг. Учир нь оюуны өмчийн эрхийн төрлүүдийг андуурах тохиолдол түгээмэл гардаг учраас ярилцаж байж үйлчлүүлэгчид тохирох эрхийн хамгаалалтыг санал болгодог. Мөн зайнаас зөвлөгөө мэдээлэл авч болно. МҮХАҮТ-ын 302 тоот эсвэл манай 77277070-8 болон patenttmbur@mongolchamber.mn хаягт хандаарай.

Танай үйлчилгээний давуу тал юу байх вэ?
- МҮХАҮТ нь энэ чиглэлээр 1970 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэргэшсэн, туршлагатай хүний нөөцийг бүрдүүлсэн. Одоогоор 3 тусгай зөвшөөрөлтэй оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллаж байна.

Бид мэргэжлийн байгууллагуудтай тогтмол харилцаа холбоотой ажилладаг. Жишээ нь Монголын Оюуны өмчийн газар, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо болон International Trademark Association олон улсын байгууллагад гишүүнчлэлтэй учраас салбар дах хууль эрх зүйн орчны өөрчлөлт, мэдээлэлтэй ойр байдаг.

Зөвлөх үйлчилгээний давуу талыг дурдвал:

  • Биечлэн болон зайнаас зөвлөгөө, мэдээллийг түргэн шуурхай өгч шийдвэрлэх зэргээр дээр дурдсан ажиллагаанд зарцуулах цагийг хэмнэж, ажлыг хөнгөвчилдөг гэж ойлгож болно.
  • Төлөөллийн ажлыг хийж гүйцэтгэхээс өмнөх шатанд оюуны өмчийн эрсдлийг тооцоолж тайлан гаргах. Тайлан дах магадлалаас хамаараад бизнес эрхлэгч өөрт эрсдэлгүй бөгөөд ашигтай шийдвэрийг гаргах боломжтой юм.
  • Оюуны өмчийн бүртгэлтэй холбоотой мэдэгдэл сануулга хүргүүлэх. Эрх эзэмшигчид ихэвчлэн бүртгэл, өөрчлөлтийг хайхралгүй хаях тохиолдол их бий. Улмаар оюуны өмч нь үнэгүйдэх, бизнесээ булаалгах зэргээр эрсдэл үүсдэг. Манай үйлчилгээнд бүртгэгдсэн бол дээрх эрсдлээс сэргийлэх зорилгоор тухай бүр сануулга, мэдэгдэл хүргэгдэнэ гэсэн үг.
  • Оюуны өмчийн талаарх хууль, журамд орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг цаг тухай бүрт хүргэх зэрэг үйлчилгээ үзүүлж байна.

Эцэст нь хэлэхэд оюуны өмчийн эрхийн хамгаалалт бол шударгаар өрсөлдөх зарчим дээр суурилдаг. Өөрөөр хэлбэл монополь давуу байдлыг дэмжих бус, харин шинийг санаачилсан бизнесийн үйл ажиллагаагаа найдвартай эрхлэх, түүгээрээ орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг. Иймд бизнес эрхлэгчид Та бүхэн оюуны өмч, патент гэхийг монополь зарчимтай бүү андуураасай гэж хүсч байна. Оюуны өмч, тэр дундаа аж үйлдвэрийн өмчийн талаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
БИЗНЕСИЙН ГОЛ ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН УРИАЛГА ГАРГАЛАА
БИЗНЕСИЙН ГОЛ ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН УРИАЛГА ГАРГАЛАА
2025/02/12
БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ТҮҮХ СОЁЛЫН РЕГИСТАН ТӨВ БОЛОН ТӨМӨР ХААНЫ БУНХАНТ ЦОГЦОЛБОРЫГ ҮЗЭЖ СОНИРХОВ
БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ТҮҮХ СОЁЛЫН РЕГИСТАН ТӨВ БОЛОН ТӨМӨР ХААНЫ БУНХАНТ ЦОГЦОЛБОРЫГ ҮЗЭЖ СОНИРХОВ
2025/02/11
Монголын арьс шир, мах, хүнсний салбарынхан Узбекистаны бизнесийнхэнтэй түншлэлийн гэрээ хэлэлцээр хийлээ
Монголын арьс шир, мах, хүнсний салбарынхан Узбекистаны бизнесийнхэнтэй түншлэлийн гэрээ хэлэлцээр хийлээ
2025/02/10
МОНГОЛ-УЗБЕКИСТАНЫ БИЗНЕС ФОРУМ ӨНӨӨДӨР БОЛЖ БАЙНА
МОНГОЛ-УЗБЕКИСТАНЫ БИЗНЕС ФОРУМ ӨНӨӨДӨР БОЛЖ БАЙНА
2025/02/07
Монголын бизнесмэнүүд Узбекистаны Технорпарктай танилцлаа
Монголын бизнесмэнүүд Узбекистаны Технорпарктай танилцлаа
2025/02/07
"ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГАЖУУЛАГЧ" -ААР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025/02/06
"LADY ENTREPRENEUR-2025" шалгаруулалтын материал авч эхэллээ
2025/02/05
“MODERN MONGOLIA” БИЗНЕС УУЛЗАЛТ, СОЁЛЫН ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ
“MODERN MONGOLIA” БИЗНЕС УУЛЗАЛТ, СОЁЛЫН ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ
2025/02/05
АЗЕРБАЙЖАН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
АЗЕРБАЙЖАН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2025/02/05
Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан урьдчилсан шийдвэрт  няцаалт гаргах нь
Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан урьдчилсан шийдвэрт няцаалт гаргах нь
2025/02/04
ХОЁР УЛСЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
ХОЁР УЛСЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
2025/02/04
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025/02/04
МҮХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙНХӨНТЭЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙНХӨНТЭЙ УУЛЗЛАА
2025/02/04
“ЭРДЭНЭТ МАШИН ЦОГЦОЛБОР ҮЙЛДВЭР – 2025” ФОРУМ, ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“ЭРДЭНЭТ МАШИН ЦОГЦОЛБОР ҮЙЛДВЭР – 2025” ФОРУМ, ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025/02/03
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДЭД ТАТВАРЫН УЯН ХАТАН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫГ ЧИГЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДЭД ТАТВАРЫН УЯН ХАТАН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫГ ЧИГЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
2025/01/31
МҮХАҮТ-ын АХМАДУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ын АХМАДУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025/01/31
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНД БАГТААН БАТАЛНА
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНД БАГТААН БАТАЛНА
2025/01/30
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, СТАНДАРТ СЭДВИЙН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, СТАНДАРТ СЭДВИЙН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025/01/30
ЛАОСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД МОНГОЛЫН АРЬС ШИР, МАХ, МОНГОЛ АРХИЙГ СОНИРХДОГ
ЛАОСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД МОНГОЛЫН АРЬС ШИР, МАХ, МОНГОЛ АРХИЙГ СОНИРХДОГ
2025/01/27
“MNS 5679:2022 Сайжруулсан хатуу түлш. Техникийн шаардлага”, “MNS 4585:2016 Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” стандартуудад санал авч байна
“MNS 5679:2022 Сайжруулсан хатуу түлш. Техникийн шаардлага”, “MNS 4585:2016 Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” стандартуудад санал авч байна
2025/01/24