МҮХАҮТ-аас Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгах саналыг улс төрийн намуудын удирдлагуудад гардуулж эхэллээ.
УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналуудыг МҮХАҮТ-аас нэгтгэн боловсруулсан бөгөөд уг саналыг Монголын бизнесийн орчны 2023 судалгааны тайлангийн хамт улстөрийн намуудын удирдлагуудад гардуулж эхэллээ. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, дэд захирал Ц.Магнайбаатар нар өнөөдөр АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр нарт танхимын саналыг гардуулан, сонгуульд нь амжилт хүслээ. МҮХАҮТ-аас санаачлан бизнес эрхлэх орчныг сайжруулах, бодлогын тогтвортой байдлыг хадгалах, төр хувийн хэвшлийн түншлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, эдийн засагт том ач холбогдолтой төслүүдийг эхлүүлэх, эдийн засаг дах хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудаар танхимын гишүүн аж ахуйн нэгжүүд, танхимын дэргэдэх бизнесийн зөвлөлүүдийн саналыг нэгтгэн өгч байгаагаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Энхтүвшин дурьдаад, сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгахыг АН-ын удирдлагаас хүслээ.