(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна

2024/11/04 --> 2024/11/09

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран 7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспо”-г 2024 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотод зохион байгуулахаар товлоод байна.
Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь Дэлхийн улс орнуудын Хятадын зах зээлд чиглэсэн экспортыг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны боломжийг хуваалцах юм.
 6 жил амжилттай зохион байгуулагдсан тус үзэсгэлэн нь жил ирэх тусам цар хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд 2023 оны 6 дахь удаагийн экспод дэлхийн 128 улсаас 3400 гаруй ААН-үүд оролцож нийт 410,000 хүн үзэж сонирхсон байна. 

Тус Экспо нь нийт 500.000м2 талбайг хамардаг бөгөөд доорх төрлөөс бүрдэнэ.

  • Ухаалаг тоног төхөөрөмж, шинэ дэвшилтэт технологи
  • Автомашин
  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн
  • Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн
  • Аялал жуулчлал
  • Соёл, боловсрол
  • Тээвэр логистик зэрэг үйлчилгээний салбар мөн олон улсын дүр төрхийн үзэсгэлэнгийн хэсгээс бүрдэнэ.

Мөн тус экспогийн үеэр 90 гаруй салбар хуралдаан, бизнес уулзалт, арга хэмжээ зохион байгуулдаг.

Энэ жилийн Экспод өргөн хэрэглээний барааны хэсэгт Танхимаас нийт 6-н стандарт талбай урьдчилан захиалсан бөгөөд чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортын зах зээлээ өргөжүүлэх зорилготой, төлөөлөл болсон ААН-үүдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
 
Дэлхийн 128 гаруй орны төлөөлөл шилдэг аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлага, хөрөнгө оруулагчидтай нэгэн дээвэр дор цуглан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох мөн түүнчлэн Дэлхийн хамгийн том зах зээл болох Хятад Улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлох маш том боломжийг олгож буй энэхүү өндөр үр дүнтэй арга хэмжээнд үндэсний үйлдвэрлэгч та бүхнийг оролцохыг урьж байна.

Үзэсгэлэнгийн талбайн түрээс 9м2 стандарт талбай 21,000 юань.

Бүртгэлийн хугацаа: 2024 оны 5 сарын 30-ны өдрийг дуустал 
/талбай дүүрсэн тохиолдолд бүртгэл хугацаанаасаа өмнө хаагдана/

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх албан ёсны вэбсайт болон хавсралт танилцуулгаас авна уу. Экспогийн албан ёсны вэбсайт: www.ciie.org 

Хавсралт: Танилцуулга, Зардлын урьдчилсан мэдээлэл, Бүртгэлийн хуудас  

Бүртгүүлэхдээ зардлын мэдээлэлтэй танилцан, хавсралт бүртгэлийн хуудсыг бүрэн гүйцэд бөглөөд exhibition@mongolchamber.mn хаягруу илгээнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг: МҮХАҮТ Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 77277070/4/ ,90006950                  
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn