(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа

2024/05/09 1

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар, ГХХАГ-ын дарга Ч.Ариун, ҮЯГ-ын дарга Ч.Баттулга нар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн дэд сайд Бобур Усманов тэргүүтэй тус улсын албаны хүмүүстэй уулзлаа. Улмаар хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Хоёр улсын харилцаа ойртож байна. Энэ нь хоёр орны бизнес, эдийн засгийн харилцаанд сайн суурь болох байх гэж бодож байна. Манай хоёр орны хувьд түүх болон соёлын олон жилийн харилцаатай учраас бие биенээсээ суралцах бололцоо, боломж асар их байна. Жишээлбэл, Монгол Улс эрчим хүчний салбарын асуудлыг шинэчлэхээр Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай хамтарч ажиллаж байна. Тэдний туршлагаас үзэхэд Узбекистан эрчим хүчний салбарын урт хугацааны бодлогыг амжилттай шинэчилж, энэ салбарт хөрөнгө оруулалтыг татаж чадсан байна. Мөн Монголын зарим компани Узбекистанд төсөл хөтөлбөр, бизнесээ эхлүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн дэд сайд Бобур Усманов хэлэхдээ “Монгол Улс бол манай улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд чухал улс. Манай хоёр улс хамтын ажиллагааны маш их эрмэлзэлтэй байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд худалдаа, эдийн засгийн асуудал, түүнээс гадна хөрөнгө оруулалтын асуудал чухал гэдгийг онцолмоор байна. 2023 оноос Монгол Улс эрчимтэй хөгжиж, эдийн засаг нь 8.6 хувьд хүрсэн. Энэ өсөлтөд хүрэхэд Монгол Улсын засгийн газар ихээхэн хичээл зүтгэл гаргаж байгааг мэднэ. Гэхдээ онцлон тэмдэглэхийг хүссэн нэг зүйл нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тодорхой түвшинд хүрсэн үү гэвэл үгүй гэж хэлнэ. Тэгэхээр энэ удаа хоёр талд ямар боломжууд байгаа вэ гэж ярихаас гадна бодит үр дүн хэрэгтэй байна. Манай улсын холбогдох яамдуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Энэ хүмүүс танай бизнес эрхлэгчидтэй үр дүнтэй хэлэлцээр хийх эрмэлзэлтэй байгааг хэлмээр байна. Хоёр улсын хооронд тээвэр, логистикийн хүндрэлүүд байдаг. Узбекистан улс тээвэр, логистикийн асуудалд маш их анхаарч байна. Шинэ зам гарснаар бараа нийлүүлэх нөхцлүүд нэмэгдэнэ. Монгол Улс идэвхтэй оролцож, хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Узбекистан улс бол өсөн дэвжиж байгаа зах зээл. Сүүлийн долоон жил Узбекистаны Засгийн газар хөрөнгө оруулалтын асуудалд онцгойлон анхаарч байна. 93 улсын төлөөлөл оролцсон хөрөнгө оруулалтын форумыг Астана хотноо зохион байгуулахад 27 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээр байгуулсан" хэмээлээ.  

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Э.Энхтүвшин Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн дэд сайд Бобур Усмановын хэлж буй зүйлстэй санал нэгдэж буйгаа уулзалтын төгсгөлд илэрхийллээ.

Үүний дараа Узбекистаны албаны хүмүүс Монгол Улсын бизнес эрхлэгчидтэй дугуй ширээний уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монголын бизнес эрхлэгчид өөрсдийн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, Узбекистан улстай хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан юм. Энэ хүрээнд “Монгол базальт” ХХК, “Таван богд” солюшн ХХК, “МCS” инвестмент ХХК гэх мэт компаниуд төсөл хөтөлбөрөө танилцууллаа.

“Монгол Базальт” ХХК-ийг үүсгэн байгуулагч Л.Ариунболд:

Базальт технологиороо 24 жил ажиллаж байна. Хүнд аж үйлдвэрийн салбарт 90-ээд оноос ажилласан энэ 30 жилийн хугацаанд маш олон технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлтүүд хийсэн байна. Гадны олон улс оронтой хамтарч ажилласан. Олон туршилт, сорилууд хийж, бүтэж, бүтэлгүйсэн. Энэ хугацаанд базальт суурьтай бүтээгдэхүүнийхээ үндсэн ноу-хау технологийг эзэмшиж чадсан. Тийм ч учраас таван патент эзэмшиж байна. Монголынхоо хэмжээнд найман ашигтай загвар, патент эзэмшиж байна. Ингээд одоо Узбекистаны 40 орчим сая, эргэн тойрны улсуудтайгаа нийлвэл 80 сая хүнтэй зах зээл рүү орж байна. Зөвхөн базальт дулаалгаасаа гадна шүршдэг базальтын технологийг хамтарч хэрэгжүүлэхээр ярилцаж байна. Барилгын салбарт базальт хэсэгчлэн угсрах сэндвич технологийг хөгжүүлэх өргөн боломж байгааг хамтрагчтайгаа ярилцаж байна. Базальт труба, базальт цахилгааны шон хийх бүрэн боломжтой гэх судалгаа хийсэн. Бетон шонгийн оронд базальт цахилгааны шон хийх бүрэн боломжтой. Мөн базальт суурьтай ухаалаг хүлэмж хөгжүүлээд 5-6 жил болж байна. Гэртээ хөргөгчнийхөө хажууд ногоон хүлэмж, ногоон тавилгатай болно гэдэг бол нэг соёл болж байна. Үүнийг ч гэсэн олон жил судалсан учраас Узбекистан зах зээлд санал болгох бүрэн боломж байна” гэлээ.

“Таван богд солюшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Билгүүн:

Манай компани 2023 оны есдүгээр сарын 17-нд “Нура Монголиа” гээд хиймэл оюун ухаанд суурилсан оношлогооны төвийг нээсэн. Одоогоор 10 мянга гаруй хүнд үйлчилгээ үзүүлсэн. Тэгээд энэ төслөө цаашид Монголоос өөр улсад нийлүүлэх, экспортлох үүднээс хамгийн эхэнд Узбекистан улсыг сонгоод, төслийнхөө эхний танилцуулгуудаа хийж байна. Эхний зорилго нь энэ ондоо багтаагаад өдөртөө 60 гаруй хүнд, жилдээ ойролцоогоор 20 мянган хүнд үйлчилгээ үзүүлэх зорилготой.

“MCS” инвестмент компанийн салбар хариуцсан захирал Г.Тамир:

“MCS” группын хувьд Төв Азийн зах зээл, ялангуяа Узбекистаны зах зээлийг сонирхож байна. 36 сая хүн амтай, 95 тэрбум ам.долларын зах зээл. Сүүлийн долоон жил нээлттэй болж, гадны хөрөнгө оруулагчдыг ихээр татаж байгаа. 2022 оноос тус улсын зах зээлийг судалж үзээд технологийн салбар руу нь оръё гэж шийдсэн. Хамгийн түрүүнд худалдааны зах зээлийг нь сонирхсон. Зах зээл нь 15 тэрбум ам. доллар юм билээ. Түүнийхээ хоёр орчим хувь нь л цахимаар хийгддэг. Дараагийн таван жилд энэ тоо 11 хувь хүртэл өсөхөөр байгаа юм. Тиймээс манай групп цахим худалдааны платформоо үүсгэсэн. Үйл ажиллагаагаа гуравдугаар сараас нээгээд худалдаагаа эхэлсэн. Салбаруудаа нээсэн. Зургаадугаар сард томоохон худалдааны төвд нь танилцуулгаа хийгээд үйл ажиллагаагаа өргөжүүлээд явна. Мөн хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мах экспортлох асуудлаар хамтарч ажиллахыг зорьж байна.

 


Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05