(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Эдийн засгийн түншлэлийн болон чөлөөт худалдааны хэлэлцээр дэх бизнес эрхлэгчдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна

2024/05/08 --> 2024/05/08

Эдийн засаг, хөгжлийн яам, МҮХАҮТ хамтран “Эдийн засгийн түншлэлийн болон чөлөөт худалдааны хэлэлцээр дэх бизнес эрхлэгчдийн оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10:00 цагт МҮХАҮТ-ын хурлын Их Танхимд зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улс, БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болон Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн ач холбогдол, явц байдлын талаар ЭЗХЯ-наас мэдээлэл хийж, Монгол Улсаас экспортлох боломжтой барааны урьдчилсан жагсаалт болон гадаад худалдаанд тулгамдаж буй саад бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх асуудлаар бизнес эрхлэгчидтэй санал солилцоно.

Иймд экспортлогч, гадаад худалдаанд оролцогч нийт бизнес эрхлэгчид Та бүхнийг уг хэлэлцүүлэгт өргөнөөр оролцож санал бодлоо чөлөөтэй хуваалцахыг урьж байна.


Холбогдох барих:
МҮХАҮТ-ын Хэрэглэгч Үйлчилгээний Газар 
Утас: 88022257, 99714149
Цахим шуудан: export@mongolchamber.mn