(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Ч.Баттулга: АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулагдсан "ЭКСПО 2020" дэлхийн экспод Монгол Улсын павильонд 360 мянган хүн зочилсон

2024/02/23 0

 

МҮХАҮТ-ын ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН ГАЗРЫН ДАРГА Ч.БАТТУЛГАТАЙ ЯРИЛЦЛАА

-Танхимын үзэсгэлэн яармагийн газрын үндсэн үйл ажиллагаа, зорилгыг танилцуулахгүй юу?

МҮХАҮТ-ын Үзэсгэлэн Яармагийн Газар нь  гадаад, дотоодын үзэсгэлэн яармаг зохион байгуулан, ААН-үүдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар дэмжин оролцуулж бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспортыг дэмжих, гадаад дотоод худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд ажилладаг.

Үйл ажиллагааны хүрээнд:

  • Гадаадад зохион байгуулагдаж буй томоохон үзэсгэлэнд Монголын ААН-үүдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж оролцуулах, хамтран зохион байгуулах.
  • Дотоодод гадаадын компаниудыг оролцуулсан томоохон олон улсын үзэсгэлэн зохион байгуулах
  • Гадаадад зохион байгуулагдаж буй томоохон салбарын үзэсгэлэнд бизнес аялалын групп зохион байгуулан оролцох үзэсгэлэн үзэх, туршлага судлах, бизнес уулзалт зохион байгуулах.
  • Дэлхийн ЭКСПО-д Монгол улсыг төлөөлөн зохион байгуулж оролцох
  • Үзэсгэлэнгийн тоног төхөөрөмжөөр аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллаж байна.

-Хэзээнээс эхэлж үзэсгэлэн яармаг зохион байгуулж эхэлсэн бэ? Онцлох арга хэмжээ юу байв?  Мөн үзэсгэлэнд оролцоод гарч байсан бодит үр дүнгийн талаар хуваалцвал?

МҮХАҮТанхим нь 1970 оноос эхлэн үзэсгэлэн чимэглэлийн төв байранд буюу “Выставка”-д дотоодын үйлдвэр хангамжийн байгуулгууд болон БНЭУ, БНАСАУ, ЗХУ, БНАГУ, Польш, Унгар, Болгар зэрэг социалист системийн орнуудын үзэсгэлэн, яармагийг зохион байгуулж ирсэн түүхтэй. Анхны бөөний яармаг худалдаа нь энэ оны 9-р сард 49 дэхь жилдээ зохион байгуулагдах гэж буй “Улаанбаатар Түншлэл” олон улсын үзэсгэлэнгийн эхлэл суурь нь тавигдаж байлаа.

Бид 2015 онд анхны БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод “Монгол-Хятадын ЭКСПО”-г ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороотой хамтран зохион байгуулсан. Уг экспо 240 талбайд Монголын аж ахуйн нэгжүүд оролцож дүр төрхийн талбайд 21 аймгаа сурталчилан оролцож байв. Анхдугаар “Монгол-Хятадын ЭКСПО”-д оролцсон ААН-үүд бүх бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж мөнгөө ч тоолох завгүй байсан тухай үзэсгэлэнд оролцож байсан олон компаниудын захирлуудын ярианаас одоог хүртэл ам дамжин яригддаг. Энэхүү экспо арга хэмжээ амжилттай болсны ачаар энэ жил дөрөв дэх удаагийн “Монгол Хятадын ЭКСПО 2023” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан.

-Танхим жилдээ хэдэн гадаад болон дотоод үзэсгэлэн яармаг зохион байгуулдаг вэ?

Танхимын ҮЯГ нь жилдээ 20 гаруй гадаад үзэсгэлэн, 2 дотоод үзэсгэлэн зохион байгуулдаг. Үүнээс экспорт руу чиглэсэн БНХАУ, ОХУ-руу 8 үзэсгэлэн арга хэмжээ байгаа бол танилцах бизнесийн харилцаа холбоо тогтоох, гэрээ хэлэлцээ хийх 12 үзэсгэлэн зохион байгуулдаг байна. Мөн дотооддоо олон улсын хавар, намрын томоохон үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулдаг билээ.

-2023 онд зохион байгуулсан гадаад болон дотоод үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгөөч?

2023 онд бид нийт ХБНГУ, БНТУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ, ОХУ зэрэг улсуудад нийт 19 удаа  гадаад үзэсгэлэн, дотоодод хоёр олон улсын үзэсгэлэн зохион байгуулж нийт 650  компанийн 1100 гаруй төлөөлөл оролцуулсан. Үүнээс онцлох экспортын үзэсгэлэнг дурьдвал,

4 дэхь удаагийн МонголХятадын экспо (БНХАУ, ӨМӨЗО)

2023 оны 9 сарын 6-10-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулагдсан. Монголын талаас 450 гаруй ААН-үүд оролцож бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-ын зах зээлд сурталчлан борлуулдаг хамгийн өргөн цар хүрээтэй арга хэмжээ юм.

Базаар Берлин2023 (ХБНГУ)

2023 оны 11 сарын 8-12-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан. Олон улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилготой олон жилийн түүхтэй тус үзэсгэлэнд Монгол улсын 63м2 үзэсгэлэнгийн талбай авч, экспортын онцлох бүтээгдэхүүн болох ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх ААН-үүдийг зохион байгуулан оролцуулсан.

6 дахь удаагийн Хятадын Олон Улсын Импортын Экспо (БНХАУ, Шанхай хот)

Хятадын Олон Улсын Импортын Экспо нь 2023 оны 11 сарын 510-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан бөгөөд 154 улс, олон улсын байгууллага, 3400 гаруй ААН-үүд оролцсон. Танхимын зүгээс тус экспод Монгол Улсын тусгай тохижилттой талбайг тохижуулан, ноос ноолууран болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг зохион байгуулан, Монгол Улсын экспортын онцлох хүнс болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сурталчлан оролцсон.

-Экспортын үзэсгэлэнг ихэвчлэн БНХАУ-д зохион байгуулаад байх шиг. Энэ ямар учиртай вэ?

Тийм ээ, ихэвчлэн БНХАУ-д зохион байгуулж байна. Учир нь  бид аль болох бага зардлаар, олон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хамруулсан, хүртээмжтэй, бодит үр өгөөжтэй үзэсгэлэн зохион байгуулахыг зорьдог. БНХАУ-д зохион байгуулагддаг болон бидний хамтран зохион байгуулдаг албан ёсны томоохон үзэсгэлэнгүүд нь  үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд олон давуу талтай байдаг. Үүнд:

  • Очиж оролцох зардал бага, хамгийн ойр, хамгийн том зах зээл
  • Зарим тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлдөг
  • Худалдан авагчид нь Монголын бараа бүтээгдэхүүнийг илүү сайн хүлээж авдаг, тодорхой хэмжээгээр мэддэг, борлуулалт өндөр
  • Олон тооны ААН-үүдийг оролцуулах боломж олгодог, илүү хүртээмжтэй
  • Байнгын тогтвортой түншлэл бий болгох боломжтой гэх мэт.

-Сүүлийн жилүүдэд БНХАУ-д тэр дундаа ӨМӨЗО-ны нутгуудад Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн маш олон, ойрхон давтамжтай зохион байгуулагдах болсон. Энэ тал дээр таны бодол?

Танхим нь БНХАУ-д зохион байгуулж буй үзэсгэлэнд Хятадын талын муж, хотын Ардын засгийн газар, Худалдааны яам, Худалдааг дэмжих хороод зэрэг албан ёсны байгууллагуудтай хамтран ажиллаж Монголын бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчилж, нэр хүндийг өсгөн, үндэсний үйлдвэрлэгчийг дэмжин оролцуулдаг. Гэвч сүүлийн жилүүдэд БНХАУ-д Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн нэртэйгээр хувь хүн, ААН-үүд чанаргүй, явуулын худалдаа зохион байгуулж, ААН-үүдийг эдийн засгаар хохироох, гарал үүсэл тодорхойгүй, чанар муутай дам худалдааны бараа бүтээгдэхүүн оролцуулан борлуулж Монголын бараа бүтээгдэхүүний нэр хүндийг Хятад хэрэглэгчдийн дунд унагаасан үйлдэл цөөнгүй гарсан.

Энэ тал дээр Танхим холбогдох төрийн байгууллагууд,тухайлбал Хөх Хот дахь Ерөнхий Консулын газар болон ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороонд хүсэлтээ уламжлан ажиллаж байна.

-БНХАУ-д үзэсгэлэнд оролцоход юуг илүү анхаарах хэрэгтэй вэ?

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн нэртэйгээр явуулын худалдааг хувь хүн, байгууллага дур мэдэн зохион байгуулж цөөнгүй оролцогчдыг цаг хугацаа, эд хөрөнгөөр хохироосон тохиолдол гарсаар байгааг сая хэлсэн.

Иймд БНХАУ-д үзэсгэлэнд оролцохоор шийдвэр гаргахад нэн түрүүнд тухайн үзэсгэлэнгийн зохион байгуулагчид болон цар хүрээг сайн судлах нь зүйтэй. БНХАУ-ын Худалдааны Яам, хот мужийн Ардын засгийн ордон, Худалдааг дэмжих хороод зэрэг албан ёсны томоохон байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй үзэсгэлэнд оролцох нь найдвартай, үр дүнтэй юм. Үүнээс гадна Монголын талаас тус үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй байгууллага нь мөн адил албан ёсны баталгаатай, зохион байгуулалт сайтай, туршлагатай газар байх нь чухал.

Мөн тухайн бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан хил гааль, хорио цээрийн бичиг баримтыг эртнээс бүрдүүлж эхлэх хэрэгтэй. Жишээ нь хүнсний бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөж байвал БНХАУ-ын хорио цээрийн шинжилгээнд заавал урьдчилан хамруулж зөвшөөрлийн код авсан байх шаардлагатай, шинжилгээний хариу гарах хугацаа бүтээгдэхүүнээс шалтгаалан харилцан адилгүй бөгөөд дунджаар ажлын 10 хоногоос дээш хугацаа зарцуулагддаг, тиймээс энэ мэт хил гаалийн асуудлыг урьдчилан тооцоолж бэлдэх нь үзэсгэлэндээ төлөвлөсний дагуу оролцоход маш чухал нөлөөтэй. Зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд оролцох журамтайгаа сайтар танилцах хэрэгтэй. Зарим үзэсгэнгүүд нь хаяг, шошго, заавар заавал Хятад хэлээр байх, сав баглаа боодлын тусгай стандарт зэрэг бусад шаардлагууд тавьдаг. Тухайн орны зах зээл, одоо цагийн хэрэглээний онцлог, соёл зэргийг сайн судлах одоо Хятадад төдийгүй дэлхий даяар цаасан мөнгөний хэрэглээ бараг л үгүй болсон энэ үед саяхан зохион байгуулагдсан томоохон үзэсгэлэнд зузаан том арьсан түрийвчнүүд авч явсан, бүтээгдэхүүний үнээ Хятадаар хэлэхдээ үхэл гэдэг ханзтай ижил дуудлагатай 4-ийн тоо оруулж хэлээд байсан гэх мэт судалгаа муутайгаас болж анзааргагүй алдаанууд олон гардаг.  Эдгээрээс гадна үзэсгэлэнд үр дүнтэй оролцход хамгийн чухал нөлөөтэй нь компанийг төлөөлөн бүтээгдэхүүнээ сурталчлан оролцож байгаа ажилтан байдаг. Аливаа үзэсгэлэнд тухайн орны хэл, соёлын мэдлэг сайтай, эерэг хандлагатай хүнээ томилон оролцуулах нь нэн чухал.

-Дэлхийн экспогийн хувьд?

Сүүлийн жилүүдэд дэлхийн үзэсгэлэн “ЭКСПО“ таван жил тутамд нэг удаа, түүний хооронд гурван жил тутамд нэг удаа “ЭКСПО” тогтмол зохион байгуулагдаж, энэхүү үзэсгэлэнгүүдэд оролцох улс орнуудын тоо жилээс жилд өсч, дунджаар 190 гаруй улс орнууд, олон улсын болон худалдааг дэмжих байгууллагууд тогтмол оролцож ирсэн. Манай улсын хувьд “ЭКСПО“–гийн ерөнхий сэдвийн хүрээнд өөрийнхөө Павильоныг тохижуулж, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний загвар дээж, байгаль орчин, түүний эрдэс баялаг, байгаль цаг уурын өвөрмөц онцлог, зан заншил, уламжлалт ёс, түүх дурсгал, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, урлаг соёл, спорт, гадаад харилцаа гээд Монгол Улсыг иж бүрэн сурталчилсан цогц арга хэмжээг зохион байгуулж, дэлхий нийтэд танилцуулах бололцоог ашиглан ирсэн бөгөөд уг арга хэмжээ нь худалдаа бизнес, аялал жуулчлалын олон талт хамтын ажиллагааг өргөтгөж, шинэ зах зээл, шинэ түншлэлийг бий болгох, орчин үеийн дэвшилтэт техник технологитой танилцах, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний цахим сүлжээний ололт амжилт, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй үйл ажиллагааны цогц шийдлүүдийг биечлэн үзэж харах өргөн боломжийг нэг газарт, тодорхой хугацаанд төвлөрүүлж, хүн төрлөхтний хөгжлийн чиг хандлагыг илэрхийлсэн, цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн, ирээдүйн бүтээн байгуулалтын тулгуур баганы суурийг тодорхойлсон, спортын олимптой эн зэрэгцэх худалдааны “ОЛИМП” гэгдэх ач холбогдол бүхий худалдаа, эдийн засгийн маш том арга хэмжээ юм.

МҮХАҮТанхим нь Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр энэхүү дэлхийн ЭКСПО-д үндсэн болон хамтран зохион байгуулагчаар оролцдог. Тухайлбал,

  • “ЭКСПО -1993” БНСУ-ын Тэежон, “Хөгжилд хөтлөх замын зорилт”
  • “ЭКСПО -1998” Португал Лисбон, “Далайн ирээдүйд хөтлөх өв”
  • “ЭКСПО – 2008” Испани Зарагоза “Ус ба тогтвортой хөгжил”
  • “ЭКСПО -2000” ХБНГУ-ын Ханновер “Хүн төрөлхтөн – Байгаль – Технологи”
  • “ЭКСПО -2005” Японы Аичи, “Байгаль дэлхийн мэргэн ухаан”
  • “ЭКСПО -2010” БНХАУ-ын Шанхай, “Сайхан хот, сайхан амьдрал”
  • “ЭКСПО -2012” БНСУ-ын Ёосү “Далай тэнгисийн эргээр амьдрахуй”
  • “ЭКСПО -2020” АНЭУ-ын Дубай “Оюун санаагаа нэгтгэж, ирээдүйг цогцлоон бүтээх нь” экспод оролцсон.

Дараагийн “ЭКСПО 2025” Японы Осака Кансай “Бидний амьдралын ирээдүйн нийгмийг төлөвлөх нь” уриан доор зохион байгуулагдах гэж байна. Товчоор хэлбэл дэлхий ертөнцийг жижигрүүлсэн байдлаар тухайн улсын онцлогийг нэг дор төвлөрүүлэн дэлхийн улс орнуудын соёл, урлаг, хоол, уламжлал, түүх, бүтээн байгуулалт, техник технологи зэргийг  нэг дор үзэх боломжийг хангаж байгаа юм. Энэ боломжийг ашиглан улс орон бүхэн өөрсдийнхөө улс орныг хамгийн гоёор дэлхий ертөнцөд сурталчлан таниулах нөхцөл нь бүрдэж байгаа юм. Иймд Монгол Улс их бага хэмжээгээр эх орноо таниулан сурталчилж ирсэн, таниулсаар ч байна. Хамгийн сүүлийн АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулагдсан “ЭКСПО 2020” дэлхийн экспод Монгол Улсын павильонд 360.000 үзэгч орж зочлон Монгол Улсын тухай сонирхож, таньж мэдэх жишээний.

Эцэст нь хэлэхэд Үзэсгэлэн Яармаг ЭКСПО арга хэмжээгээр дамжуулж улс орноо гадаад зах зээлд сурталчлан таниулах, түншийн харилцаа тогтоох, зах зээлд шинээр гаргасан бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах зэрэг нь үр дүн ач холбогдолтой юм.

2024 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХУВААРЬ:

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Зохиогчийн эрх ба цахим орчны хамгаалалт" хэлэлцүүлэг болно
2024/11/08
Манай бизнес эрхлэгчид Шанхай, Хонконгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргасан шилдэг аж ахуй нэгжүүдээс туршлага судаллаа
Манай бизнес эрхлэгчид Шанхай, Хонконгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргасан шилдэг аж ахуй нэгжүүдээс туршлага судаллаа
2024/11/08
"Замын-Үүд–Эрээн боомтын эдийн засаг, хөрөнгө оруулалтыг дэмжих чуулга уулзалт боллоо
2024/11/08
Монгол, Япон Улсын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр
Монгол, Япон Улсын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр"-ийн хэрэгжилтийн талаар тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ
2024/11/08
Ургамлын идээлэгтэй сарлагийн био арьс, арьсан бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх төслийн багийнхан уулзлаа
Ургамлын идээлэгтэй сарлагийн био арьс, арьсан бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх төслийн багийнхан уулзлаа
2024/11/08
62 дахь удаагийн БАЗААР БЕРЛИН үзэсгэлэн амжилттай нээгдлээ
62 дахь удаагийн БАЗААР БЕРЛИН үзэсгэлэн амжилттай нээгдлээ
2024/11/08
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлөөс 2025 оны төсвийг батлах үйл явцыг ажиглаж, үе шаттай арга хэмжээ авахаа мэдэгдлээ
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлөөс 2025 оны төсвийг батлах үйл явцыг ажиглаж, үе шаттай арга хэмжээ авахаа мэдэгдлээ
2024/11/05
Монгол улсад анх удаа Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтын мэргэжлээр ажиллангаа суралцах боломжтой боллоо
Монгол улсад анх удаа Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтын мэргэжлээр ажиллангаа суралцах боломжтой боллоо
2024/11/05
МҮХАҮТ-ын ээлжит бус их хуралд оролцох гишүүдийн мандатыг энэ сарын 20-27-нд олгоно
МҮХАҮТ-ын ээлжит бус их хуралд оролцох гишүүдийн мандатыг энэ сарын 20-27-нд олгоно
2024/11/05
“Хятадын Олон Улсын Импортын VII Экспо”-д аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцож байна
“Хятадын Олон Улсын Импортын VII Экспо”-д аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцож байна
2024/11/05
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг энэ сарын 28-нд товлолоо
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг энэ сарын 28-нд товлолоо
2024/11/01
“Хүнд суртлын индекс - 2024” судалгаанд оролцохыг урьж байна
“Хүнд суртлын индекс - 2024” судалгаанд оролцохыг урьж байна
2024/10/30
Жанчхүү хотын төлөөлөгчид харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүрээнд МҮХАҮТ-д зочиллоо
Жанчхүү хотын төлөөлөгчид харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүрээнд МҮХАҮТ-д зочиллоо
2024/10/30
"Монгол - Францын бизнес уулзалт" болж, ХХБ болон Францын төрийн өмчит хөрөнгө оруулалтын банк хооронд санамж бичиг байгууллаа
2024/10/30
“Цахим бизнесийг олон улсын түвшинд гаргах нь” сэдэвт цахим сургалтад оролцохыг урьж байна
“Цахим бизнесийг олон улсын түвшинд гаргах нь” сэдэвт цахим сургалтад оролцохыг урьж байна
2024/10/30
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №5
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №5
2024/10/29
"Монгол-Казахстаны хамтарсан ажил хэргийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан боллоо
2024/10/28
"БҮСҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН": Бүс бүсээрээ нэгдэж, асуудал, шийдлээ ярьж, нэгдсэн ойлголттой болов
2024/10/28
ТОЙМ: Ерөнхийлөгчөө сонгох хурлаа товлож, аж ахуй нэгжүүдээ чадавхижуулсан долоо хоног/2024.10.21.-2024.10.25/
ТОЙМ: Ерөнхийлөгчөө сонгох хурлаа товлож, аж ахуй нэгжүүдээ чадавхижуулсан долоо хоног/2024.10.21.-2024.10.25/
2024/10/25
МҮХАҮТ-ын гишүүн байгуулагуудад “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2027 он хүртэлх төлөвлөгөө
МҮХАҮТ-ын гишүүн байгуулагуудад “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2027 он хүртэлх төлөвлөгөө"-г танилцууллаа
2024/10/25