(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

900 мянга гаруй ажлын байр бий болгож буй жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч худалдан авалт хийхийг уриаллаа

2023/01/31 0

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу 2023" өргөтгөсөн үзэсгэлэн, худалдаагаар УИХ-ын дарга Г.Занданшатар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар зочлов.

Монгол Улсын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 62 мянган аж ахуйн нэгж, 906 мянган хүн ажиллаж байна. Үүний 43 мянган аж ахуйн нэгж (678 мянган ажлын байр) нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг. “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, 9 дүүргийн 1000 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч оролцож байна гэж Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн танилцуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Монголчууд сар шинийн баяраар 1,3 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийдэг, үүний 1 их наяд орчим төгрөгөөр импортын бараа бүтээгдэхүүн худалдан авдаг гэсэн судалгаа байна. Тиймээс 900 мянга гаруй ажлын байр бий болгож буй жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч худалдан авалт хийхийг уриалж байна. Эх оронч худалдан авалт бол Монгол хүний ажлын байрыг дэмжиж буй санаачилга гэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Тухайн улс үндэстний баяр гэдэг эдийн засгийн эргэлтийг дэмждэг том арга хэмжээ байдаг. Нийт ажлын байрны 70 гаруй хувийг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд бий болгож байна. Энэ ажлын байр баталгаажиж байж эдийн засаг баталгаажна. УИХ-ын даргын зүгээс үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах зорилгоор “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Үндэсний мөнгөн тэмдэгтээ дэмжье” уриалга гаргаж байгааг МҮХАҮТ талархан хүлээн авч байна” гэж хэллээ.

“Амар байна уу 2023" өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа түрээсийн төлбөргүй учраас үйлдвэрлэгчдэд хямд үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгож байна. Үзэсгэлэн Дүнжингарав худалдааны төвөөс зүүн тийш "Шинэ зуун айл худалдааны төв"-д өдөр бүр 10:00-20:00 цагт зохион байгуулагдах бөгөөд 2 сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хяналтын зөвлөлийн шаардлагад хариу тайлбар хүргүүлсэн тухай
2023/09/19
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН: МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, Удирдах зөвлөл, Тэргүүлэгч гишүүд та бүхний амрыг эрэн мэндчилье
2023/09/19
CEO RADAR 2023 манлайлагчдын арга хэмжээг “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” уриан дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа
2023/09/18
О.АМАРТҮВШИН: Бизнес эрхлэгчид МҮХАҮТ-ыг ашиг сонирхлын дамжлага болгох ямар ч сонирхолтой эвлэрэх ёсгүй
2023/09/18
Австри-Монголын бизнес форум боллоо
2023/09/15
МҮХАҮТ-ын дэргэд Эрчим Хүчний Зөвлөл байгуулагдлаа
2023/09/14
Монголын Олон Улсын Арбитр Хятадын Олон Улсын Эдийн Засаг, Худалдааны Арбитрын Комисс /CIETAC/-той хамтран ажиллана
2023/09/14
МЭДЭЭЛЭЛ
2023/09/12
Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа
2023/09/12
ТООН ТОЙМ: Бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах, илэрхийлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй МҮХАҮТ өнгөрсөн 4 жил хэрхэн ажилласан бэ?
2023/09/11
“Ажлын байран дээрх сургалт” хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулагдав
2023/09/11
MNS 6506: 2023, Худалдааны үйлчилгээ. Худалдааны газар түүний ангилал, нэр томьёо стандартын төсөлд санал авч байна
2023/09/11
MNS 5021-1:2023, Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага стандартын төсөлд санал авч байна
2023/09/11
"Ам нээвэл" нэвтрүүлэг /2023-09-05/
2023/09/07
“Монгол-Хятадын Экспо” дөрөв дэх удаагаа Хөх хотноо эхэллээ
2023/09/06
MNS OIC/SMIIC 2:2023, "Тохирлын үнэлгээ - Халал баталгаажуулалт олгодог байгууллагад тавих шаардлага" стандартын төсөлд санал авч байна
2023/09/05
MNS ......:2023, "Жимс, жимсгэний компот. Техникийн ерөнхий шаардлага" стандартын төсөлд санал авч байна
2023/09/05
MNS 0462:2023, "Жимс, жимсгэний чанамал. Техникийн ерөнхий шаардлага" стандартын төсөлд санал авч байна
2023/09/05
Ургамлын идээлэгтэй сарлагийн арьсан бүтээгдэхүүнийг Европын орнууд руу экспортлох гарын авлагын төслийг танилцуулах семинар боллоо
2023/09/01
Монгол, Хятад, Орос гурван улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн Эрээн хотноо үргэлжилж байна
2023/09/01