(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри болон сенатын гишүүд МҮХАҮТ-д зочиллоо

2022/10/12 0

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд МҮХАҮТ-д зочилж, албан уулзалт хийлээ. Уулзалтад Сенатын даргын гэргий Карен Фюри, Сенатын гишүүд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катерин Ивкоф, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнэг болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, МҮХАҮТ-ын газрын дарга нар оролцов.

Зочид Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр, Азийн сангийн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд МҮХАҮТ-ын байранд байгуулагдсан “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-тэй танилцлаа. Цаашид эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих, чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд 21 аймгийн салбар танхимыг түшиглэж дээрх төслийг орон нутагт үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд МҮХАҮТ хамтран ажиллахад бэлэн байгаагаа энэ үеэр илэрхийлэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Канад Улс нь манай улсын хувьд тэргүүлэгч хөрөнгө оруулагч орнуудын нэг гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглээд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөгжилд тодорхой, бодит дэмжлэг үзүүлж байгаад нь талархал илэрхийлсэн юм. МҮХАҮТ эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллаж, Улаанбаатар хот, 21 аймгийн 800 гаруй бизнес эрхлэгч эмэгтэй оролцсон чуулганыг энэ оны 8 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулсан гэлээ. Мөн Монгол Улсад бүртгэлтэй 147 мянга гаруй ААН-ээс 37 хувь буюу 54 мянга нь, Топ-100 аж ахуйн нэгжийн 24 нь, ЖДҮ-ийн хувьд 68 хувь нь тус тус эмэгтэй удирдлагатай байна. Тэд ихэвчлэн боловсруулах үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, зочид буудал, нийтийн хоол, тээвэр логистик, боловсрол зэрэг салбарт манлайлан ажиллаж байгааг танилцууллаа.

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр тодорхой үр дүнд хүрч, эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд баяртай байгаагаа илэрхийлээд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны туршлагыг сайшаав. Уулзалтын үеэр хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх талаар Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын гишүүд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, худалдааны тэнцлийг хангах, Канадын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг импортлох боломжтой гэв.

Уулзалтын дараа “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн оролцогчдын төлөөлөл төслийн үр дүнгийн талаар танилцуулж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчиллаа.

Тус төслийн хүрээнд Инкубаторын хөтөлбөрт 2017 онд хамрагдаж төгссөн

Д.Жаргалсүрэн цаасан дээрх санаагаа ажил болгон хэрэгжүүлэн эсгийн урлалын "JaSu" брэндийг бий болгосон маань Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвтэй холбоотой гэв. Тэрээр Нийслэл, дүүргийн ЖДҮДТөвөөс зарласан гарааны бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдэд амжилттай оролцож шагналт байруудад шалгарч байсны зэрэгцээ "Шарк танк" хөрөнгө оруулалтын шоу нэвтрүүлгээс 24 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татаж өөрийн бизнесийг өргөжүүлж чадсан туршлагаасаа ярилаа.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн Инкубатор хөтөлбөрт 2018 онд хамрагдаж төгссөн Б.Туяа нь бичил бизнесээс, экспортод гаргах хүртэл бүтээгдэхүүнээ хөгжүүлж чаджээ. Нийлүүлэлтээс үйлдвэрлэл хүртлээ органик стандартыг бүрдүүлэхийг зорьж, "Ногоодой" ногооны шүүс үйлдвэрлэлийг явуулж байна. Төвөөс явуулсан Хог хаядлын талаарх сургалтад хэд хэдэн удаа хамрагдаж, цаашид хаягдлаа 100% боловсруулахаар ажиллаж байгаагаа зочдод танилцуулав.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29