МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа
Уулзалтаар Вьетнам, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспорт, импортыг дэмжих, бизнес эрхлэгчдийг холбох зорилгоор МҮХАҮТ, Вьетнамын ЭСЯ хамтран бизнес уулзалтыг 4 сарын 23-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
Элчин сайд ноён Зоан Хань Дам хэлэхдээ энэ сарын 23-нд болох бизнес уулзалтад Вьетнамын талаас малын тэжээл, тоосго, сайжруулсан шил, керамик, уул уурхай, хууль зүйн зөвлөгөө, IT, автомат гараж гэх мэт олон салбарын 15 гаруй бизнес эрхлэгч оролцож Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэр байгуулах сонирхолтой байгааг илэрхийллээ. Мөн хоёр талд албан ёсны төлөөлөгч томилон ажиллуулах нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд эергээр нөлөөлнө гэдгийг дурдлаа.
Түүнчлэн МҮХАҮТ-аас явагдаж буй Бизнесийн Сэргэлт Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Олон улсын бизнес сургалтад хамруулах, цаашлаад шалгарсан залууст бизнесийг нь бойжуулах, 100 бизнес салбарын судалгааг гаргахад хамтарч ажиллахаар тохиролцлоо.