(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ОРЧИН-2023” СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

2023/12/07 2

МҮХАҮТ, МУИС хамтран энэхүү судалгааг 3 жил бүр явуулдаг бөгөөд бизнесийн орчны нөхцөл байдлыг 300 орчим нарийвчилсан үзүүлэлтүүдээр судалдаг, мөн хамгийн олон аж ахуйн нэгжүүдийг хамруулдаг үндэсний хэмжээний бизнесийн орчны хамгийн том судалгаа юм.

Бизнес эрхлэх нөхцөл байдлыг нарийвчлан судлахад, төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахад хүндрэлтэй, байдаг төдийгүй бизнесээ санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр хомс,

бизнесийн маргаан шийдвэрлэх байдал хангалтгүй байна. Мөн Монгол Улсад гадаад худалдаа эрхлэхэд дотоод, гадаад тээврийн нөхцөл байдал, гадаадын улс орнуудын тарифын болон тарифын бус зохицуулалт, худалдаа эрхлэгчдэд тусгайлан хандсан бизнесийн үйлчилгээ хангалтгүй байгаа нь саад болж байна. Гадаад худалдаа эрхлэх боломжийг сайжруулахын тулд хамгийн түрүүнд валютын ханшийн хэлбэлзэл их, тээвэрлэлтийн зардал их хугацаа урт,санхүүжилтийн үйлчилгээ хангалтгүй байгаа нь шийдвэрлэх чухал алхам гэдгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Б.Даваасүрэн хэлж байлаа.

Судалгааний гол үр дүн:

2023 оны Бизнесийн орчинд бизнес эрхлэгчид 2.68 гэсэн үнэлгээ өгсөн ба үнэлгээг цар тахлын өмнөх 2020 онтой харьцуулбал 0.23 нэгжээр буурсан дүн байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчид цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнесийн орчин муудсан гэж үзсэн.

Судалгааг ерөнхий 5 орчны болон нарийвчилсан дэд орчны 300 орчим үзүүлэлтүүдээр үнэлж үр дүнг нэгтгэдэг. Ерөнхий 5 орчны үнэлгээг авч үзвэл Засаглал хууль эрх зүйн орчны үнэлгээ хамгийн бага ба 2.40 байна.

Цаашид төрийн үйл үйл ажиллагааг сайжруулахад дүрэм журмын тодорхой байдал, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзлээ.

2020 оноос сайжирсан ганц үнэлгээ нь бизнесийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлт байна. Цар тахлын нөлөөгөөр бизнесийнхэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь бизнесийн дотоод үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлсөн гэж үзэж байна.

• Бизнесийн орчныг сайжруулахад бизнесийн санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн олдоц нөхцөлийг сайжруулах, татварын таатай орчин бүрдүүлэх, бизнестэй холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой ойлгомжтой байх зэрэг нь хамгийн чухал байна гэжээ.

Энэ удаагийн судалгааг 4-12 сарын хугацаанд үндэсний хэмжээнд хийж, нийт 4606 аж ахуйн нэгжийг хамруулан авсан байна.


Батхүрэл
Судалгаа хийж байгаа судлаачдад мэдээллээ нээлттэй солилцох боломжоор хангаж хамтран ажиллахыг хүсье!
Золзаяа
Судалгааны ажлыг бүрэн эхээр нь тавиад өгвөл сайн байна.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ХЯТАД МОНГОЛ 2 УЛСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН В2В УУЛЗАЛТ” БОЛЛОО
ХЯТАД МОНГОЛ 2 УЛСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН В2В УУЛЗАЛТ” БОЛЛОО
2026/01/09
МОНГОЛ–ХЯТАДЫН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ГУРВАН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
МОНГОЛ–ХЯТАДЫН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ГУРВАН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2026/01/09
МОНГОЛ, ХЯТАДЫН ХАМТАРСАН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ, ХЯТАДЫН ХАМТАРСАН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/01/09
12 ДАХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ТӨВ АЗИЙН ГАЗРЫН ТОС, ГАЗ, НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
12 ДАХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ТӨВ АЗИЙН ГАЗРЫН ТОС, ГАЗ, НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
2026/01/05
ТӨВ АЗИЙН ТУСГАЙ НАСОС, ХАВХАЛГАНЫ ХАМГИЙН ТОМ ҮЗЭСГЭЛЭН, ФОРУМД ОРОЛЦОХ СОНИРХОЛТОЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ УРЬЖ БАЙНА.
ТӨВ АЗИЙН ТУСГАЙ НАСОС, ХАВХАЛГАНЫ ХАМГИЙН ТОМ ҮЗЭСГЭЛЭН, ФОРУМД ОРОЛЦОХ СОНИРХОЛТОЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ УРЬЖ БАЙНА.
2026/01/05
ГАРААНЫ БИЗНЕС, ИННОВАЦЫН САЛБАРТ ТОГТВОРТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛНЭ
ГАРААНЫ БИЗНЕС, ИННОВАЦЫН САЛБАРТ ТОГТВОРТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛНЭ
2025/12/26
МҮХАҮТ МОНГОЛ ДАХЬ ХЯТАДЫН ЕРӨНХИЙ ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ МОНГОЛ ДАХЬ ХЯТАДЫН ЕРӨНХИЙ ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2025/12/25
ШИЛДЭГ ЭНТРЕПРЕНЁР – МӨНГӨН МЕРКУРИЙ ЦОМЫН ЭЗЭД
ШИЛДЭГ ЭНТРЕПРЕНЁР – МӨНГӨН МЕРКУРИЙ ЦОМЫН ЭЗЭД
2025/12/25
​​​​​​ “ENTREPRENEUR-2025” ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
​​​​​​ “ENTREPRENEUR-2025” ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2025/12/24
МОНГОЛ НООЛУУР ХЯТАДЫН “CIIE U-FAIR” ҮЗЭСГЭЛЭНД ОНЦЛОГ БОЛЖ ОРОЛЦОВ
МОНГОЛ НООЛУУР ХЯТАДЫН “CIIE U-FAIR” ҮЗЭСГЭЛЭНД ОНЦЛОГ БОЛЖ ОРОЛЦОВ
2025/12/22
КОМПАНИУДЫН ДАНСЫГ ХААХ НЬ МАШ БУРУУ ҮЗЭГДЭЛ
КОМПАНИУДЫН ДАНСЫГ ХААХ НЬ МАШ БУРУУ ҮЗЭГДЭЛ
2025/12/18
"Entreprener-2025” шагнал гардуулах ёслолын ажиллагаа
2025/12/17
МОНГОЛЫН ААН-ҮҮД 6,2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ӨРТЭЙ БАЙНА
МОНГОЛЫН ААН-ҮҮД 6,2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ӨРТЭЙ БАЙНА
2025/12/17
ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЭКСПОРТЫН ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА
ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЭКСПОРТЫН ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА
2025/12/16
МҮХАҮТ ЯПОН УЛСЫН ТОКИО ХОТНОО САЛБАР ТАНХИМАА АЛБАН ЁСООР БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЯПОН УЛСЫН ТОКИО ХОТНОО САЛБАР ТАНХИМАА АЛБАН ЁСООР БАЙГУУЛЛАА
2025/12/11
“САНТА КРОЧЕ СУЛ АРНО” ҮЙЛДВЭРИЙН ПАРКТАЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛАХ БИЗНЕС АЯЛАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“САНТА КРОЧЕ СУЛ АРНО” ҮЙЛДВЭРИЙН ПАРКТАЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛАХ БИЗНЕС АЯЛАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025/12/11
ИТАЛИ МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМААР 2 УЛСЫН ХУДАЛДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ 
ИТАЛИ МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМААР 2 УЛСЫН ХУДАЛДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ 
2025/12/11
ИТАЛИ-МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ИТАЛИ-МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025/12/11
МҮХАҮТ ИТАЛИЙН ХУДАЛДААНЫ АГЕНТЛАГ БОЛОН SIMEST КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ ИТАЛИЙН ХУДАЛДААНЫ АГЕНТЛАГ БОЛОН SIMEST КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025/12/11
МОЦАРЕЛЛА БЯСЛАГААРАА ОЛОН УЛСАД АЛДАРТАЙ “FATTORIE GAROFALO” ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ХИЙЛЭЭ
МОЦАРЕЛЛА БЯСЛАГААРАА ОЛОН УЛСАД АЛДАРТАЙ “FATTORIE GAROFALO” ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ХИЙЛЭЭ
2025/12/11