(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдаа”

2024/06/23 --> 2024/06/23

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад 2024 оны 06 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд хийгдэх төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдаа”-г Узбекистан Улсын Ташкент хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймд энэхүү арга хэмжээнд оролцох сонирхолтой ААН-ийн хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 10-ыг дуустал хүлээн авч байна.

Зохион байгуулагч:     Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим

Хаана: Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хот
Хэзээ: 2024 оны 06 дугаар сарын 23-25
Холбоо барих: МҮХАҮТ-ын ГХХАГ 
Утас: 77277070(6), 94013003
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn