(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтыг сайжруулах төслийн үр дүнд орон нутагт экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал нэмэгджээ

2023/01/17 1

МҮХАҮТ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (JICA)-ийн “Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл (MONMAP)”-тэй хамтран, орон нутагт хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг дэмжих 20 мянган ам.долларын санхүүжилт бүхий туршилтын төсөл хэрэгжүүллээ. Хөвсгөл аймгийн “Жинст мөрөн” ХХК-ийн Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтыг сайжруулах төсөл нь дэмжигдэж, амжилттай хэрэгжив. 

“Жинст мөрөн” ХХК нь 2007 оноос түүхий эд бэлтгэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 2009 оноос сарлагийн ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр улам өргөжүүлсэн байна. Малчдын хувьд хаягдал түүхий эд байсан сарлагийн хөөврийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар жилд 3-4 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг Европын холбоо руу экспортолж байна. Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтыг сайжруулах төслийн хүрээнд сүлжмэл бүтээгдэхүүнийхээ гүйцэтгэн боловсруулалтын тоног төхөөрөмжийг шинэчилжээ. Испани улсад үйлдвэрлэсэн, бүрэн автомат угаалгын машин, хатаагч, уурын индүүтэй болсноор угаах, хатаах хэсэгт хүний оролцоог халсан бол индүүдлэг хийх цаг хугацааг хэмнэж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж чадсан байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эцсийн шатанд олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж ашигласнаар бүтээгдэхүүний чанар, стандарт сайжирч, өрсөлдөх чадвар нэмэгдэх ач холбогдолтой. Түүнчлэн, төслийн үр дүнд орон нутагт экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал нэмэгджээ. 

Тус компанийн хувьд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладгаас гадна МСҮТ-ийн суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийх нөхцөлөөр хангадаг. Мөн Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах гэрээний дагуу Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Сумдын бэлчээр ашиглагчдын холбоогоор дамжуулан малчид, малчдын хоршоодоос түүхий эдээ бэлтгэн авдаг бөгөөд нийт 3000 гаруй малчин өрхтэй хамтран ажилладаг байна. Малчид, малчдын хоршоодыг чадавхжуулах сургалтуудыг үе шаттай зохион байгуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлж, техникийн заавар, зөвлөгөө авч ажиллаж иржээ. Цаашид бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэл, экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Хариуцлагатай бизнес" сургалт боллоо
2023/11/28
"Нээлттэй өдөрлөг" арга хэмжээнд урьж байна
2023/11/28
“Цахим эдийн засаг дэлхийн зах зээлд гарах хөшүүрэг болох нь” хэлэлцүүлэг болж байна
2023/11/23
“Захиргааны хэм хэмжээний актын хуульд нийцсэн байдал, хоорондын уялдаа, давхардал, зөрчлийг арилгах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2023/11/23
Хонгконгийн “Inter Resources Company (HК)” -ийн төлөөлөгчид МҮХАҮТ-ын үйл ажиллагаатай танилцлаа
2023/11/22
Бүгд Найрамдах бангладеш Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин Сайд ноён Жашим Уддиныг хүлээн авч уулзлаа
2023/11/20
“ENTREPRENEUR-2023” шалгаруулалтын материал авч эхэллээ
2023/11/19
Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин Сайд эрхэмсэг хатагтай Маяа Стефановичийг хүлээн авч уулзлаа
2023/11/17
Арабын Бүгд Найрамдах Сири Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин Сайд Ноён Хасанеин Хаддамыг хүлээн авч уулзлаа
2023/11/17
Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо
2023/11/17
БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД НОЁН ФАРХОД АРЗИЕВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2023/11/17
БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ХОРХЕ АЛЬБЕРТО ФЕРРЕР РОДРИГЕСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2023/11/17
“INTERNATIONAL DISTRIBUTORS IN MONGOLIA 2023” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2023/11/16
ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМУУДЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН IX ЧУУЛГАН ШИ-АНЬ ХОТОД БОЛЛОО
2023/11/16
“MNS ISO 37500:2023, Аутсорсинг үйлчилгээний зааварчилгаа” стандартын төсөлд санал авч байна.
2023/11/16
”БАЗААР БЕРЛИН” OЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ОРОЛЦЛОО
2023/11/15
ОУХТ-ын дэргэдэх эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих SheTrades Hub-уудын нэгдсэн уулзалт Швейцар улсын Женев хотод болж байна
2023/11/15
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЭНХТҮВШИН ХБНГУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ХЭЛЬМУТ КУЛИТЦИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2023/11/10
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН VI ДАХЬ УДААГИЙН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ПАВИЛЬОНООР ЗОЧЛОВ
2023/11/10
“WOMEN OWNED” ТОХИРЛЫН ТЭМДЭГТИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
2023/11/10