(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2022/12/07 0

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Орлогч дарга Б.Намжилсүрэн Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд ноён Фернандо Лугрис-ийг 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Уругвай Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Элчин сайд ноён Фернандо Лугрис уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 25 жилийн хугацаанд тогтвортой хөгжиж байгааг тэмдэглээд, худалдаа, эдийн засгийн салбарт, тэр дундаа хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү хөгжих боломж байгааг дурдлаа.

 

Мөн МҮХАҮТ-тай Ковид-19 халдварт цар тахлын өмнө эхлүүлсэн хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Орлогч дарга Б.Намжилсүрэн ноён Элчин сайдыг МҮХАҮТ-д хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Уругвайн талтай хамтын ажиллагааг сэргээхэд МҮХАҮТ бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгааг дурдлаа. Уругвай улс нь 3.48 сая хүн амтай, хөдөө аж ахуйн салбар, экспортод тулгуурласан эдийн засгийг хөгжүүлсэн Өмнөд Америк тивийн улс бөгөөд тус улсын голлох экспорт нь үхрийн мах, хүнсний ногоо, бяслаг, цөцгийн тос зэрэг сүүн бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, цагаан будаа ажээ. Зарим тоо баримтаас дурдахад, тус улс 2020 онд 11.8 сая толгой үхэр, 6.3 сая толгой хонь тоолуулсан бол үхрийн махны экспорт нь 1,593 тэрбум ам.доллар байжээ. Үхрийн махны экспортын 47 хувийг (749 сая ам.доллар) БНХАУ руу, 19 хувийг (304 сая ам.доллар) АНУ руу, 15 хувийг (233 сая ам.доллар) тус тус гаргажээ. Элчин сайд ноён Фернандо Лугрис нь 2015 оноос Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдаар томилогдсон бөгөөд 2016 оноос Монгол Улсад хавсран суух элчин сайдаар ажиллаж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02