(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Аялал жуулчлал болон ХАА-н бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх нь Булган аймгийн хөгжлийн шийдэл хэмээн тодорхойлжээ

2022/10/27 0

НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй "Булган аймгийн нийгэм, эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулах төсөл"-ийн тайланг гүйцэтгэгч "Валью Юнайтэд Партнерс" ХХК-ийн судалгааны мэргэжилтэн Б.Пүрэвжаргал танилцууллаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Булган аймаг байгаль орчин, цаг уур, дэд бүтцийн хувьд таатай нөхцөлтэй ч шилжилт хөдөлгөөн өндөр байна. Аж үйлдвэрийн аль салбарыг хөгжүүлснээр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд эрс сайжрах боломжтойг систем динамикийн загварыг ашиглан тодорхойлсон байна” хэмээн уулзалтын эхэнд онцлоод Улаанбаатар хот руу чиглэсэн төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлснээр орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хөдөө аж ахуйн үр ашигтай салбаруудыг оновчтой төлөвлөх, цаашлаад бүс нутгийн хэмжээнд харилцан уялдаатай хөгжих зэрэг ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Даниел Сэм “Шилжилт хөдөлгөөн бол зөвхөн орон нутаг, улс, олон улсын байгууллагын асуудал бус хүн бүрд хамааралтай. Шилжилт хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлт, хөгжил, боловсрол зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Монгол Улсын хувьд “онцгой” шилжилт хөдөлгөөнтэй улс гэж харж байна. Цаашид хүнлэг, цэгцтэй шилжилт хөдөлгөөнийг бий болгохын тулд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Булган аймгийн нийгэм, эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулахад 30 сектор, 3000 гаруй хувьсагч параметрээр шийдлийг гаргажээ. Булган аймгийн хувьд шилжин явагсдын тоо өндөр байгаа бөгөөд ихэвчлэн Орхон аймаг болон Улаанбаатар хот руу шилжиж байна. Цаашид шилжин явах хүний тоо буурах хандлагатай байгааг судалгааны дүнд дурдав. Нэг багшид ногдох сурагчийн тоо улсын дунджаас бага, нэг эмч, сувилагчид ногдох хүний тоо улсын дунджаас дээгүүр байна.

Эдийн засгийн зураглалын хувьд нийт үйлдвэрлэл ХАА-н салбараас шууд хамааралтай, энэ салбарт хамгийн олон хүн ажиллаж байгаа бол хамгийн өндөр бүтээмжтэй боловсруулах үйлдвэрлэлийн салбарт маш цөөн хүн ажиллаж байна. Симуляцийн үр дүнд Аялал жуулчлалын цогцолбор, агуулах, өвлийн хүлэмж, мах, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг төслүүдийг эхний ээлжинд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж тооцоолжээ. Ялангуяа аялал жуулчлалыг хөгжүүлэх, ХАА-н бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх нь эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлэх боломжтой аж.

Системийн динамик загварыг боловсруулах төслийг цаашид жишиг болгон хөгжүүлэхээр зорьж буй бөгөөд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, түүнчлэн орон нутагт дээрх чиглэлүүдээр хөрөнгө оруулалт татсанаар богино хугацаанд эдийн засагт үр өгөөжөө өгөхөөс гадна төвлөрлийг сааруулах, шилжилт хөдөлгөөнийг бууруулах үр дүнтэй юм.

Уулзалтад Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, МҮХАҮТ-ын Булган аймаг дахь салбар танхимын дарга Д.Оюунгэрэл, аймгийн удирдлагын болон МҮХАҮТ-ын төлөөлөл оролцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06