(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

С.Баясгалан: Хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэхэд хоёр улсын Засгийн газрын бодлогын дэмжлэг чухал

2022/08/23 0

Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “ИХ ХУРАЛДАЙ” симпозиум Гадаад харилцааны яаманд боллоо. Тус арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан оролцож, Монгол-Японы эдийн засгийн харилцааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

2020 оны байдлаар Японы хөрөнгө оруулалттай нийт 670 компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ) хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016 оноос хойш 100 орчим компани Монгол Улсад хөрөнгө оруулсан байна. Нийт хөрөнгө оруулалтын 45.3% нь худалдаа, нийтийн хоолны салбарт орсон бол барилгын салбарт 14.7% нь оржээ.

ЭЗТХ хэрэгжиж эхэлснээс хойшхи 4 жилийн хугацаанд Японы хөрөнгө оруулалт нийт дүнгээрээ байнга өссөн бол 2020 онд “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр хөрөнгө оруулалтын жилийн дүн болон компанийн тоо буурсан байна.

Мөн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш Япон Улс руу экспортод гарах бүтээгдэхүүнд олгох гарал үүслийн гэрчилгээний тоо тогтмол нэмэгдсэн бөгөөд 2019 онд хамгийн олон буюу 2016 оноос 98%-аар өссөн.

ЭЗТХ “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас шалтгаалан хоёр улсын хүлээж байсан хэмжээнд хүрч чадаагүй ч цаашид “Ковид-19”-ийн дараах үеийг угтан ЭЗТХ-ийг илүү үр дүнтэй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд хоёр улсын Засгийн газрын бодлогын дэмжлэг шаардлагатай байгааг онцоллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02