(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” үндэсний чуулган болно

2022/08/22 0

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн санал боловсруулж, холбогдох талуудад зөвлөмж хүргүүлэх зорилготой "Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia), Азийн сан хамтран 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Үндэсний чуулганд нийслэл, 21 аймгийн төлөөлөгчид, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болох 800 гаруй оролцогч оролцох юм.

Чуулганаар эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, олон улсын туршлагыг хөндөн ярилцахаас гадна Эдийн засаг дах эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих орчныг бүрдүүлэх нь, Жендерийн мэдрэмжтэй санхүүгийн салбарыг хөгжүүлэх нь, Хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн асуудлууд, Цахим эдийн засаг, эмэгтэйчүүдийн оролцоо, Хариуцлагатай бизнесийн байгууллагыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, сайн туршлага сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Үндэсний чуулга уулзалтын хамтран зохион байгуулагчаар:

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар;
  • Монголын эмэгтэйчүүдийн холбоо;
  • Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо;
  • МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл;
  • Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо;
  • Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны хүрээлэн;
  • Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо;
  • Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо;
  • Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо;
  • Монголын технологи, шинжлэх ухааны эмэгтэйчүүдийн холбоо оролцож байна.

Энэхүү үндэсний чуулганыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалтыг 5 дугаар сарын 24-нд мөн зохион байгуулсан бөгөөд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөл оролцож, үйл ажиллагааны уялдаа, холбоог сайжруулах, цаашид хамтарч шийдвэрлэх асуудлуудыг тодорхойлох чиглэлээр саналуудаа урьдчилан тодорхойлсон байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02