(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Бүс ба зам" худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт боллоо

2022/08/21 0

VI дахь удаагийн Торгоны замын олон улсын экспо-гийн үеэр Олон улсын худалдааны маргаанаас урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх байгууллага, Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо, Шаньси мужийн Ардын Засгийн газар хамтран "Бүс ба зам" худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтыг Си Ань хотноо зохион байгууллаа.

Уулзалтад Шаньси мужийн намын хорооны Байнгын хорооны гишүүн, тус мужийн намын хорооны Улс төр, Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Лю Цянь, Бүх Хятадын олон улсын худалдааг дэмжих хорооны дэд ерөнхийлөгч Кэ Лиан Дун, Олон улсын худалдааны маргаанаас урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх байгууллагын дарга Жан Юэжяо нар оролцож, нээлтийн ёслолд үг хэллээ.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга Т.Дүүрэн тус арга хэмжээнд цахимаар оролцож, хоёр орны худалдаанд учирч буй маргаан, бэрхшээлийн талаар илтгэл тавьж, байр сууриа илэрхийлэв.

"Бүс ба зам" худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт нь хууль зүйн эрдэмтэд, бизнесийн байгууллага, шүүх, арбитр, оюуны өмчийн эрх зүйн практик мэргэжилтнүүдийг нэгтгэх, "Бүс ба зам"-ын арилжааны хуулийн олон улсын мэдээлэл солилцооны өндөр түвшний платформыг бий болгох, хамтын ажиллагааг дэмжих, хуваалцах зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд мөн энэ үеэр Олон улсын зуучлалын алба (Xi'an Station, China)-ны зуучлагчийн сургалтын нээлтийн ёслол болж, "Бүс ба зам" олон улсын худалдааны эрх зүйн үйлчилгээний үзүүлэх бүсийг танилцуулав.

"Бүс ба зам" дагуух улс, бүс нутгийн 200 гаруй зочин, аж ахуйн нэгж, худалдааны салбарын төлөөлөгч танхимаар, бусад улс орнуудаас нийт 165 мянга гаруй төлөөлөл цахим платформоор дамжуулан тус хуралдаанд оролцсон байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02