УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналуудыг МҮХАҮТ-аас нэгтгэн Монгол Ардын Намд гардуулан өглөө
УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналуудыг МҮХАҮТ-аас нэгтгэн боловсруулсан бөгөөд уг саналыг Монголын бизнесийн орчны 2023 судалгааны тайлангийн хамт улстөрийн намуудын удирдлагуудад гардуулж байгаа.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, Стратеги академийн захирал Д.Бумдарь нарт танхимын саналыг гардуулан, сонгуульд нь амжилт хүслээ.
МҮХАҮТ-аас санаачлан бизнес эрхлэх орчныг сайжруулах, бодлогын тогтвортой байдлыг хадгалах, төр хувийн хэвшлийн түншлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, эдийн засагт том ач холбогдолтой төслүүдийг эхлүүлэх, эдийн засаг дах хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудаар танхимын гишүүн аж ахуйн нэгжүүд, танхимын дэргэдэх бизнесийн зөвлөлүүдийн саналыг нэгтгэн өгч байгаагаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин дурьдаад, сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгахыг МАН намын удирдлагаас хүслээ.
Өмнө нь АН болон ХҮН намд энэхүү саналаа хүлээлгэн өгсөн юм.