(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Фото: “Дэлхийн экспо”-ны талаар танилцуулж байна

2021/10/06 0

Дэлхийн хамгийн анхны экспо буюу Агуу үзэсгэлэн (Great Exhibition) нь 1851 онд Лондон хотод зохион байгуулагдаж байсан түүхтэй.

Түүнээс хойш Дэлхийн экспог хүн төрөлхтний мэдлэгийг дээшлүүлж, улс орнуудын өв соёл, үнэт зүйл, хүсэл тэмүүллийг онцолж, шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, ололт, дэвшилтийг үзүүлэн таниулахад чиглэгдэн өнөө цагийн тулгамдсан асуудалд шийдэл олох зорилгоор тодорхой нэг сэдвийн хүрээнд зохион байгуулдаг болсон байна. Ингэснээр Дэлхийн экспо нь 170 жилийн турш өнөөгийн бидний амьдарч буй ертөнцийг бий болгосон хамгийн агуу инновацийг сурталчлан таниулах платформоор хангаж, дэлхий дахин болж буй өөрчлөлтийг мэдэрч, боловсрол, инноваци болон хамтын ажиллагаа гэсэн нэгдсэн уриан дор хүмүүсийг цуглуулж дэвшилтэт шийдэлтэй ирээдүйн төлөвийг зураглах боломжийг олгодог.

Дэлхийн экспо таван жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд хамгийн урт нь зургаан сарын турш үргэлжилдэг.

Дэлхийн экспод танилцуулагдаж байсан томоохон нээлтүүд:

  • Телевизийн анхны шууд нэвтрүүлэг,1939 онд АНУ, Нью -Йорк хот
  • Super Hi-Vision театр- Ultra HDTV, 2005 онд Япон улс, Айчи
  • Анхны механик компьютер,1862 онд Англи улс, Лондон хот
  • Гар утас, 1970 онд, Япон улс, Осака хот 
  • Попкорн, Хайнц Кетчуп, 1904 онд, АНУ, Филадельфия хот гэх мэт 

“Экспо 2020 Дубай”-н талаар

Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) Дубай хотноо зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2020” Дубай нь нээлтээ хийгээд 5 дахь өдрөө үргэлжилж байна.

6 сарын хугацаанд үргэлжлэх энэхүү экспод нийт 191 улс оролцож байгаа бөгөөд үүнээс 70 гаруй улс дээд тал 7 давхар өндөр тусгай засалттай павильон байгуулан өвөрмөц өнгө төрхтэй оролцож байна. Павильонд тухайн улсыг бүхий л талаар сурталчлан сонирхолтой мэдээлэл түгээж, шинэ дэвшилтэт технологи танилцуулах ба тухайн улсын үндэсний хоолны ресторан ажиллаж соёл урлагийн тоглолт болон сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. 

Үүнээс гадна экспо-н гол байгууламж болох “Al Wasl Plaza”-д гэрэлний шоу үзүүлбэр, “Jubilee Park”-д урлагийн тоглолт бусад сонирхолтой хөтөлбөрүүд зохион байгуулагдаж байна.

Цаашид үзэсгэлэнгийн туршид “Al Wasl Plaza”-д улс орнуудын “Үндэсний өдөр” зохион байгуулагдах ба ”Монголын Үндэсний Өдөрлөг” 2021 оны 11 дүгээр сарын 16-ны  өдөр зохион байгуулагдах ба өдөрлөгийн үеэр хоёр улсын бизнес форум, худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр олон талт үйл ажиллагаа явагдах юм.  

Мөн цар тахлын нөхцөл байдлаас хамаарч экспо-д бяцхан роботууд ажиллаж үзэгч аялагчдад зам зааж, мэдээлэл өгөхийн зэрэгцээ халдвар хамгааллын дэглэмийн хяналт тавьж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Lady Entrepreneur 2023 арга хэмжээ
2023/03/20
О.АМАРТҮВШИН: “БУЯН” ЖАГАА БА ШИНЭ ЗӨВШИЛЦӨЛ
2023/03/20
Сэтгүүлчид “Бизнесийн ёс зүй” сургалтад хамрагдлаа
2023/03/20
Харвард Менеж-Ментор хөтөлбөрийн төгсөлт боллоо
2023/03/17
Дэлхийн томчууд нэг дор Лас Вегасын СON EXPO-д
2023/03/14
МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн ээлжит уулзалт зохион байгуулагдлаа
2023/03/14
МҮХАҮТ-ын 2023 оны 2 дугаар сарын Мэдээллийн товхимолтой танилцана уу
2023/03/14
Кувейт - Монголын бизнес форум амжилттай зохион байгуулагдлаа
2023/03/14
Худалдааны танхимууд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан хоригийг УИХ хүлээн авахыг уриалж байна
2023/03/14
“Санхүүжилт татах боломж - Тогтвортой санхүү болон ногоон бонд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2023/03/13
"FOODEX-2023"48 дахь удаагийн хүнс, хүнсний бүтээгдэхүүн, технологийн үзэсгэлэнд оролцлоо
2023/03/10
"Катар-Монголын бизнес форум"-ыг зохион байгууллаа
2023/03/09
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ “Монконди” чихэр, амттаны үйлдвэртэй танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа
2023/03/06
"LADY ENTREPRENEUR-2023" шалгаруулалтад материал авч эхэллээ
2023/03/05
МҮХАҮТ-д "Эх оронч худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл-2023" үзэсгэлэн зохион байгуулагдаж байна
2023/03/03
Компанийн нийгмийн хариуцлага ба тогтвортой хөгжлийн зөвлөлийн гишүүдийн уулзалт болов
2023/03/03
“Бизнесийн ёс зүй, сайн засаглал, зөв менежментийн тогтолцоо” дугуй ширээний уулзалт, ярилцлага боллоо
2023/03/01
“Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх” сургалт зохион байгуулагдлаа
2023/02/20
Мэндчилгээ
2023/02/20
Олон улс, улсын чанартай авто зам дагуу аялал жуулчлалын цогцолбор байгуулах 10 байршлыг шинээр зарлана
2023/02/17