Монгол - Арабын бизнес форум
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо 2024 оны 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсын Засгийн газар болон АНЭУ-ын Засгийн газар хоорондын “Эдийн засгийн хамтарсан хороо”-ны анхдугаар уулзалт болно. Энэ үеэр МҮХАҮТ нь “АНЭУ–Монголын бизнес форум”-ыг уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон бусад салбарын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү бизнес форумд оролцох, АНЭУ-ын зах зээлд бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бодит төслүүд дээр хөрөнгө оруулалт татах хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
Танилцуулах хөрөнгө оруулалт хайж буй бэлэн төсөл, хөтөлбөр байгаа бол дараах мэйл хаягаар ирүүлнэ үү.
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn
Холбогдох утас: 77277070 (6), 94961215, 99209145