(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“COEX FOOD WEEK 2024”

2024/11/20 --> 2024/11/23

БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 11 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах “FOOD WEEK KOREA 2024” Солонгосын хүнсний салбарын хамгийн том үзэсгэлэнд оролцож өөрийн сонирхсон чиглэлийн ААН-үүдтэй тусгайлан бизнес уулзалт хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах, шинэ технологитой танилцах, БНСУ-аас хүнсний бүтээгдэхүүн импортлох хүсэлтэй бизнес эрхлэгч та бүхнийг бүртгүүлэхийг урьж байна.

Үзэсгэлэн зохион байгуулагдах байршил: БНСУ-ын Сөүл хот, Каннам дүүрэг, COEX үзэсгэлэнгийн төвд /A,B,C,D танхим/

Тус үзэсгэлэн нь доорх хэсгээс бүрдэнэ. Үүнд

  • Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн
  • Бүх төрлийн шингэн хүнс
  • Хоол амтлагч
  • Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
  • Хүнс боловсруулах, савлах тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл
  • Хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн систем, жижиглэн худалдааны орчин үеийн ухаалаг шийдлүүд
  • Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд

“FOOD WEEK KOREA” үзэсгэлэн нь 2006 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд 2024 оны тус үзэсгэлэнд дэлхийн 20 улсаас нийт 900 гаруй компани оролцож шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна.

Үзэсгэлэнгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны вэбсайт-с авна уу.

https://www.foodweek.co.kr/fairDash.do

Бүртгэлийн хугацаа: 2024 оны 10 сарын 28-ны өдрийг хүртэл

БНСУ-ын Зохион байгуулагч талд  оролцогчдын мэдээлэл илгээж урилга авч виз мэдүүлэх тул (виз гарах хугацаа ажлын 7 хоног) зөвхөн чиглэл зорилго нийцсэн, хүнсний болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг,  БНСУ-ын визний материалын шаардлага хангасан, өмнө нь ямар нэгэн визны зөрчил гаргаж байгаагүй оролцогчдыг бүртгэнэ.
/Бүртгэх оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу./

Та бүртгүүлэхийг хүсвэл доорх хавсралт Зардлын урьдчилсан мэдээлэл танилцан, бүртгэлийн хуудсыг татан авч бүрэн гүйцэд бөглөөд, бүртгэлийн хуудасны доор бичсэн материалын хамт exhibition@mongolchamber.mn хаяг руу илгээнэ үү.

Зардлын урьдчилсан мэдээлэл

Товч хөтөлбөр

11/19   Сөүл хотруу зорчих
11/20   Үзэсгэлэн үзэх, бизнес уулзалт
11/21   Сөүл хотын 1 өдрийн чөлөөт аялал
11/22   Чөлөөт өдөр
11/23   Улаанбаатар буцах

Холбоо барих:

МҮХАҮ-ийн Танхим Үзэсгэлэн Яармагийн Газар

Утас: 77277070 /4/, 90006950 (зөвхөн ажлын цагаар холбогдоно уу 09:00-18:00