(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын дэргэдэх Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн Зөвлөлийг байгууллаа

2022/07/09 1

МҮХАҮТ-ын дэргэд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийг шинээр байгуулах хурал болж, тус зөвлөлийн даргаар Э.Чинзоригийг сонголоо. Э.Чинзориг нь 2014 оны 7 дугаар сард Мобиком Корпорацийн Олон нийт хамтын ажиллагааны газарт менежер, 2014 оны 11 дүгээр сард Олон нийттэй харилцах албаны Захирал, 2018 оны 4 дүгээр сараас эхлэн Маркетингийн газрын Сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны Захирлаар, 2020 оны 4-дүгээр сараас Монгол Контентын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан хурлын эхэнд МҮХАҮТ-ын дэргэдэх зөвлөлүүдийн үйл ажиллагааг салбарын бодлогын өмгөөлөл, нөлөөлөл явуулахад илүү чиглүүлэх, тухайн салбарын тулгамдсан асуудлаараа төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал байгааг онцоллоо. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс салбар болгож, цаашлаад олон улсын зах зээлд гаргах, улмаар Монгол Улсын албан ёсны уул уурхайн бус экспортод бүртгэгдэх, экспортын боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр Төр-Хувийн хэвшлийн хэлэлцлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах зорилго дор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийг байгуулж байгааг тодотгосон юм.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийг байгуулах хуралд томоохон урлаг соёлын уран бүтээлчид болон соёлын үйлдвэрлэлийн томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд оролцсон бөгөөд оролцогчдын зүгээс Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийг байгуулахыг дэмжлээ. Цаашид соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, оюуны өмч, экспортын орчныг сайжруулах чиглэлээр хийх ажил их байгаатай санал нэгдэж, тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд зөвлөлийн гишүүдийн идэвх оролцоо чухал гэдгийг цохон тэмдэглэлээ.

С.Даш
Улс орон минь хөгжин цэцэглэсээр соёлын бүтээлч үйлдвэрлэл жинхэнэ хөтөч манлайлан дагуулах үлгэр жишээ хүчирхэг хөдөлгөгч хүч мөншүү!!
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Lady Entrepreneur 2023 арга хэмжээ
2023/03/20
О.АМАРТҮВШИН: “БУЯН” ЖАГАА БА ШИНЭ ЗӨВШИЛЦӨЛ
2023/03/20
Сэтгүүлчид “Бизнесийн ёс зүй” сургалтад хамрагдлаа
2023/03/20
Харвард Менеж-Ментор хөтөлбөрийн төгсөлт боллоо
2023/03/17
Дэлхийн томчууд нэг дор Лас Вегасын СON EXPO-д
2023/03/14
МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн ээлжит уулзалт зохион байгуулагдлаа
2023/03/14
МҮХАҮТ-ын 2023 оны 2 дугаар сарын Мэдээллийн товхимолтой танилцана уу
2023/03/14
Кувейт - Монголын бизнес форум амжилттай зохион байгуулагдлаа
2023/03/14
Худалдааны танхимууд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан хоригийг УИХ хүлээн авахыг уриалж байна
2023/03/14
“Санхүүжилт татах боломж - Тогтвортой санхүү болон ногоон бонд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2023/03/13
"FOODEX-2023"48 дахь удаагийн хүнс, хүнсний бүтээгдэхүүн, технологийн үзэсгэлэнд оролцлоо
2023/03/10
"Катар-Монголын бизнес форум"-ыг зохион байгууллаа
2023/03/09
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ “Монконди” чихэр, амттаны үйлдвэртэй танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа
2023/03/06
"LADY ENTREPRENEUR-2023" шалгаруулалтад материал авч эхэллээ
2023/03/05
МҮХАҮТ-д "Эх оронч худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл-2023" үзэсгэлэн зохион байгуулагдаж байна
2023/03/03
Компанийн нийгмийн хариуцлага ба тогтвортой хөгжлийн зөвлөлийн гишүүдийн уулзалт болов
2023/03/03
“Бизнесийн ёс зүй, сайн засаглал, зөв менежментийн тогтолцоо” дугуй ширээний уулзалт, ярилцлага боллоо
2023/03/01
“Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх” сургалт зохион байгуулагдлаа
2023/02/20
Мэндчилгээ
2023/02/20
Олон улс, улсын чанартай авто зам дагуу аялал жуулчлалын цогцолбор байгуулах 10 байршлыг шинээр зарлана
2023/02/17