Бизнес эрхлэлтийн орчин дахь Авлигын нөхцөл байдлын судалгаа 2018
-
Азийн Сан “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгааг Сант Марал Сантай
хамтран нийслэл Улаанбаатар хотод байрладаг аж ахуйн нэгжүүдийн дунд 2018 оны 10-р сард ес дэх
удаагаа явууллаа.
Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал судалгаа нь Канадын Гадаад хэргийн яамны
санхүүжилтээр Азийн Сангаас хэрэгжүүлж буй “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн
засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” (SТЕРS) төслийн үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг юм.
Энэ судалгаа нь бизнес эрхлэгчдийн ойлголт, төсөөлөлд тулгуурлан авлига бизнесийн орчинд хэрхэн
нөлөөлж буйг харуулахыг зорьдог.
Судалгааны урт хугацааны туршид үргэлжлэх давтамж нь авлигын талаарх ойлголт, хандлагад
гарч буй урт хугацааны өөрчлөлт, чиг хандлагыг харьцуулах, үнэлэх боломжийг олгодог юм.
Судалгааны зорилго нь бизнес эрхлэгчид, бодлого тодорхойлогчид, ялангуяа төрийн үйлчилгээний
байгууллагуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, цаашлаад тэдгээрийн сайн засаглалын туршлагыг
бэхжүүлэх, хандлагыг өөрчлөх мөн авлигаас урьдчилан сэргийлэхэд шаардагдах арга замыг
тодорхойлоход оршино.
Түүнчлэн Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал судалгаа нь Азийн Сан, Сант Марал
Сангийн Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгааны нэг хэсэг юм. Энэ хоёр
судалгаа нь хамтдаа Монгол Улсын авлигын түвшинг өргөн дүр зургаар нь харуулж өгдөг юм.