Бизнесийн ёс зүй
-
Нийгэм, улс төр, эдийн засаг, оюун санааны бүхий л харилцаа ёс суртахууны хэм хэм хэмжээ, зарчимд тулгуурлаж байж зөв чиглэлтэй явдаг. Өндөр мэдлэг, боловсролтой байлаа ч ёс зүйн мэдлэг, боловсрол дутвал төдийчинээ ажлын амжилт, хувь хүний болон мэргэжлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. Иймд зохиогчид эдийн засгийн болон гадаад харилцаа өргөжин тэлж байгаа өнөөгийн нөхцөлд бизнесийн ёс зүй болон экологийн ёс зүйн уулзвар дахь онол, практикийн зарим асуудлыг авч үзсэн болно.
Энэхүү товхимол нь бизнесийн болон экологийн ёс зүйн мэдлэгээ гүнзгийрүүлэх, үйл ажиллагаагаа зөв зохион байгуулах, хариуцлагатай хандах, өөрийгөө хянах, харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг арга барил эзэмшихэд бага боловч тус нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Товхимлын “Ёс зүй ба бизнес”, “Бизнесийн ёс зүй ба соёл”, “Экологийн ёс зүй” зүйлийг доктор (Ph.D) Ч.Баярчимэг, “Экологийн ёс зүй ба нийгмийн хариуцлага”, “Бизнесийн ёс зүйн хариуцлага” зүйлийг доктор (Ph.D) М.Золзаяа, “Бизнесийн ёс зүйн зарчим” зүйлийг МУИС-ийн НШУС-ийн багш, доктор (Ph.D) Д.Оюунгэрэл нар тус тус бичлээ.