(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Экспортын замын зураг гарын авлага


3177
52

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • ОРШИЛ

    Өрсөлдөх чадвартай гадаад худалдаа эрхлэгч байхын тулд тухайн салбарын хууль, дүрэм, журмын хүрээнд хамгийн бага зардлаар бичиг баримтыг цаг хугацаанд нь шуурхай бүрдүүлэх нь чухал билээ. Олон улсын худалдаанд хэрэглэгддэг хэлэлцээрүүдэд худалдан авсан барааны төлбөр тооцоо (санхүүгийн үйл ажиллагаа), экспорт, импортын нормативын шаардлагыг хангах, хил дамнасан (тээвэрлэлтийн үйл ажиллагаа) ачаа тээвэрлэлтийн зохион байгуулалт, гадаад худалдаатай холбоотой бүх үйл ажиллагааны явц хамардаг байна.

    Манай улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд далайд гарцгүй байршил, эдийн засгийн жижиг цар хүрээ, дэд бүтцийн сул хөгжил болон үр ашиггүй зохион байгуулалт зэрэг нь ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд гадаад худалдааны үйл ажиллагааг хөнгөвчлөх, тухайлбал бараа, бүтээгдэхүүний экспортын үйл явцын дүн шинжилгээ, замын зургийн гарын авлага нь бизнесийг хялбарчлах үндсэн арга хэрэгсэл юм.

    Анх удаа 2009 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Комиссын экспертүүдийн тусламжтайгаар Монголын экспорт, импортын зарим нэрийн бараанд дээр Бизнесийн үйл явцын дүн шинжилгээ буюу Business Process Analysis (BPA), замын зургийг гаргасан юм.

    Экспортын замын зургийн гарын авлага буюу бизнес үйл явцын дүн шинжилгээ нь үр ашгийн боломжийг нэмэгдүүлэхэд хүргэх ба олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг хадгалах нөхцөл болно. 

Экспортын замын зураг гарын авлага
Бусад ном