Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын лавлах
-
Эмхэтгэсэн: С.Оюунсүрэн /МҮХАҮТ-ын ГХА-ын мэргэжилтэн/
Өмнөх үг
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь бизнесийн орчныг хамгаалах, туслах, бизнесийг дэмжигч, өмгөөлөгч, нөлөөлөгч, холбогч, чиглүүлэгч чиг үүргийн дор бодлогын зөвлөгөө өгдөг, мэдээлэл арга зүйгээр хангадаг, судалгаа шинжилгээ хийдэг байгууллага билээ.
Танхимаас мэргэжлийн боловсролыг дэмжихэд тодорхой түвшинд анхаарч, мэргэжлийн боловсролын шүхэр зарчмыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох төвүүдтэй хамтарсан сургалт зохион байгуулах, төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд багш нарыг сургах зэргээр ажиллаж ирсэн.
2019 онд мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, мэргэжилтэй ажилтны ур чадварыг сайжруулах, үнэлгээ мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон. 2018 онд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарсан “Нийгмийн түншлэл” төслийг хэрэгжүүлж, аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэлийн дадлагажуулагч бэлтгэх сургалтыг явуулах байгууллагын нэгээр сонгогдсон ба
тус төслийн хүрээнд байгуулагдсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр компани, байгууллагуудад мэргэжлийн боловсрол, сургалтын мэдээлэл, зөвлөгөө өгч байна.МБС-ын шинэчлэл нь манай орны үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй холбоотой. Шинжлэх ухаан, техник, технологийн хурдацтай хөгжлийн явцад мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, ур чадварт сургахад өндөр шаардлага тавигдаж байгааг харгалзан, компани, ажиллах хүчний нөөцийг бэлтгэдэг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг холбох, хамтарч ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор эмхэтгэн гаргасан энэхүү лавлах таны ажилд нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн