(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Гоо сайхны бүтээгдэхүүний экспортын гарын авлага


Боловсруулж, эмхэтгэсэн: Л. Тунгалаг
4104
25

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • Эмхэтгэсэн: Л. Тунгалаг

    Өмнөх үг

    Европын Холбооны Монгол Улсын Худалдааг Дэмжих ТРАМ төсөл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран манай улсын байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганын тос, сарлагийн хөөвөр, торомны ноос, арьс шир гэсэн
    дөрвөн салбарын үйлдвэрлэгчдийг кластераар бойжуулах, Европын Холбооны орнуудад бүтээгдэхүүнээ экспортлоход чадавхижуулах ажлыг хийж байна. Тэдний ууган кластер болох “Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер” ТББ салбарынхаа тэргүүлэгч 15 байгууллагыг эгнээндээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалтад орж хамтран ажиллаж эхэлсэн.

    Уг кластер салбартаа манлайлан, үлгэр жишээ туршлага болж, ирэх жил Герман болон Итали улсуудад томоохон үзэсгэлэнгүүдэд оролцох, Европын орнуудад бараа бүтээгдэхүүн борлуулах чиглэлээр ажиллаж байна. Энэхүү гарын авлагад Европын холбооны улсууд руу гоо сайхны бүтээгдэхүүнийг экспортлоход тавих нийтлэг шаардлагыг танилцуулгыг оруулсан. Европын холбооны комиссоос баталж мөрддөг хууль тогтоомж, тэдгээрт тавих зарим шаардлагыг манай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд шууд хэрэглэх боломжтой хэлбэрээр танилцуулах гэж оролдсон.

    Энэхүү гарын авлагыг уншихад анхаарах зарим зүйл бол өнөөдөр Европын холбооны хэмжээнд гоо сайхны бүтээгдэхүүний байгалийн болон органик гоо сайхны бүтээгдэхүүний шалгуурыг тогтоосон стандарт байхгүй. Гэсэн хэдий ч, Европын зарим баталгаажуулалтын байгууллагууд байгалийн болон органик гоо сайхны бүтээгдэхүүний баталгаажуулалт гэж буруугаар сурталчилж байна.

    Энэхүү практик нь хэрэглэгчдэд шударга бус, ташаа мэдээлэл өгөх, дотоод зах зээлийг тасалдуулахад хүргэдэг. Манай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Европын холбооны нийтлэг шаардлагыг хангаж, энэ тухайгаа баталгаажуулж
    зах зээлд гаргах боломжтой юм.

Гоо сайхны бүтээгдэхүүний экспортын гарын авлага
Бусад ном