(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

УУЛ УУРХАЙГААС ҮҮДСЭН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН, ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ Судалгааны үр дүн ба зөвлөмжүүд


Боловсруулж, эмхэтгэсэн: UNICEF
2017
1999
5

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • Хүүхэд бол хүн амын онцлог бүлэг юм. Хүүхэд нь хүмүүн
    хэмээх баялаг нөөцийн бодит эхлэл бөгөөд манай
    нийгмийн ирээдүйг илтгэхийн зэрэгцээ, тэд аливаа
    зүйлд ихээхэн эмзэг. Иймд хүүхдийг байнга анхаарч байх
    шаардлагатай.


    Хүүхдэд нөлөөлөх бизнесийн үйл ажиллагаа, ялангуяа
    эдийн засгийн чухал салбар болох олборлох салбарын
    нөлөөллийг авч үзвэл, уул уурхайн үйл ажиллагаанаас
    нийгэм, байгаль орчинд үзүүлдэг нөлөөлөлд насанд
    хүрэгчдээс илүүтэйгээр хүүхдүүд маш эмзэг, өртөмтгий
    байдаг. Тухайлбал, бие махбод, оюун санааны хөгжлийн
    чухал үе шат болох 0-5 насны хүүхдэд үзүүлж буй
    нөлөөлөл илүү бодитой ажиглагддаг.

    Дэлхий дахины нотолгооноос харахад, насанд хүрэгчидтэй
    харьцуулбал хүүхэд нөхөн олговор буюу эрсдлийг
    бууруулах арга хэмжээнээс үр шим төдийлөн хүртдэггүй
    ба уул уурхайн компаниуд, төр засгийн удирдлагууд уул
    уурхайгаас үүдэлтэй шилжин суурьшилтыг удирдахдаа
    хүүхдийг ихэвчлэн орхигдуулдаг. Дээрх шалтгааны улмаас
    хөгжлийн хөрөнгө оруулалтууд нь хүүхдийн хэрэгцээ
    шаардлагыг тэр бүр анхаарч үздэггүй.

    Хүүхэд нийгмийн хөрөнгө оруулалтын нэг чухал хэсэг
    бөгөөд энэ нь эдийн засгийн урт хугацааны өсөлт болон
    нийгмийн тогтвортой байдлыг хангах үндэс суурийг
    бэхжүүлдэг ач холбогдолтой. Эдийн засгийн хөгжлийг
    хүмүүн баялгийн хүчирхэг тулгуур суурьтай уялдуулж,
    тухайн улс дахь хөгжлийн тэгш бус байдлыг зохистой
    шийдсэн нөхцөлд эдийн засаг нь тогтвортой байдлыг
    тууштай дэмждэг болохыг бид эдүгээ нотолгооноос харж
    мэдсэн билээ. Хүмүүн баялгийн хөгжил нь хүүхдүүдээс
    эхэлдэг бөгөөд гагцхүү эрүүл чийрэг, боловсролтой,
    хамгаалагдсан хүүхэд бүрэн боломж, ур чадвараа дайчлан
    хөгжиж чадна.

    Хувийн хэвшил нь хөгжлийн нэн чухал түншлэгч тал
    төдийгүй дэлхийн хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн
    чухал түншлэгч юм. НҮБ-ын Хүүхдийн Сангаас дэлхий
    дахинд хэрэгжүүлдэг чиг хандлагын хүрээнд, тус
    байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар компаниуд,
    Засгийн газар болон бүх оролцогч талуудтай хамтран
    ажиллах замаар “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд”-
    ыг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, хэрэгжүүлэхийг
    идэвхтэй дэмждэг.

    Монгол Улсын эдийн засагт олборлох үйлдвэрлэл
    томоохон байр суурь эзэлдгийг харгалзан, тус улсад
    үйл ажиллагаа явуулдаг томоохон дөрвөн уурхайн үйл
    ажилллагаанд тулгуурлан, (i) хувийн хэвшил болон
    засгийн газрын оролцогч талуудад уул уурхайгаас үүдсэн
    шилжин суурьшилт хүүхдэд хэрхэн нөлөөлж буй талаар
    илүү бодитой сайн ойлгож мэдэхэд дэмжлэг үзүүлэх, (ii)
    нийгмийн гүйцэтгэлийн одоогийн удирдлага менежментэд
    хүүхдийн эрхийн асуудлыг хэмжигдэхуйц, институцийн
    хүрээнд системтэй арга замаар тусгаж уялдуулах талаар
    зөвлөмж өгөх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн Сан энэхүү
    судалгааг хийсэн. Судалгааг уул уурхайн компаниудтай
    хамтарсан түншлэлд суурилан хийж гүйцэтгэсэн бөгөөд
    судалгааны явцад түнш компаниуд гол асуудлуудын
    талаарх сонирхол, хүчин чармайлт, идэвхтэй оролцоогоо
    бодитой харуулсан.
     

УУЛ УУРХАЙГААС ҮҮДСЭН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН, ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ Судалгааны үр дүн ба зөвлөмжүүд
Бусад ном