(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Covid-19 бизнес дэх нөлөөллийн судалгаануудын нэгдсэн тайлан


2622
20

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • ӨМНӨХ ҮГ

    МҮХАҮТ нь бизнесийн орчны өөрчлөлт, түүний үр нөлөөг байнга анхаарч судлах, бодлогын судалгаануудыг тогтмол явуулах, судалгааны үр дүнд үндэслэн санал зөвлөмж боловсруулан бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргэх чиг үүргийг хүлээдэг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд МҮХАҮТ-аас вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн арга хэмжээ авсан цагаас бизнест үзүүлж буй нөлөөний судалгааг явуулж, судалгааны үр дүнд үндэслэн “Эдийн засгийн эрсдэлийг удирдах багц санал”-ыг боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон гол Яамдын сайд нарт танилцуулсан билээ. Мөн ажлын байранд болон зарим салбарт үзүүлж байгаа нөлөөлөл, учирч болох
    эрсдэл, шаардлагатай арга хэмжээний талаар судалгаануудыг явуулж үр дүнг цаг тухайд нь мэдээлсэн.

    Covid-19 вирусийн халдвар дэлхий нийтэд эрчимтэй тархаж цар тахлын хэмжээнд хүрснээс шалтгаалан дэлхийн эдийн засаг, түүний дотор томоохон эдийн засагтай орнуудын эдийн засгийн өсөлт огцом буурах хандлагатай болсон нь дэлхий даяарчлагдаж, эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээний харилцан хамаарал өмнөхөөс илүү болсон энэ үед эдийн засгийн ноцтой хямрал тулгарах таамаглалыг олон улсын байгууллагууд, эдийн засагчид, судлаачид дэвшүүлж байна.

    Иймд МҮХАҮТ-аас вирусийн халдвараас шалтгаалан үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 3-р сард явуулсан судалгааны тайлангуудыг нэгтгэн Та бүхэнд толилуулж байна. Энэхүү тайлан нь эдийн засаг бизнесийн хувьд учирч болох эрсдэлийг удирдах бууруулах, жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, ажлын байрыг хадгалах чиглэлээр зөв оновчтой шийдвэр гаргахад тань тус дэм болно гэдэгт итгэлтэй байна.

    Энэхүү судалгааны тайланг Монгол, Англи хэл дээр хэвлүүлэн гаргахад туслалцаа үзүүлсэн EХ-ны “Монголын худалдааг дэмжих төсөл” /EU-TRAM/-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

    МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

Covid-19 бизнес дэх нөлөөллийн судалгаануудын нэгдсэн тайлан
Бусад ном