(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хувийн хэвшилд зориулсан авлигаас урьдчилан сэргийлэх 9 зөвлөмж


Боловсруулж, эмхэтгэсэн: Авилгатай тэмцэх газар
2019
1865
19

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хувийн
    хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа чухал
    болохыг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид
    онцолж, гишүүн улс бүр хувийн хэвшилд авлигаас
    урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг үүрэг
    болгосон байдаг. Түүнчлэн Авлигатай тэмцэх
    үндэсний хөтөлбөрт хувийн хэвшил дэх авлигын
    эрсдэлийг бууруулах, өрсөлдөөний шударга
    байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилтыг
    дэвшүүлсэн юм.

    Хэдийгээр Монгол Улсад хүчин төгөлдөр
    үйлчилж буй авлигын эсрэг хууль тогтоомж
    үндсэндээ төрийн албан хаагчид хамаарч байгаа
    хэдий ч хуулийн заалтууд нь шууд бус байдлаар
    бизнес эрхлэгч, хуулийн этгээдэд хамааралтай,
    тэдний эрх, ашиг сонирхлыг хөндөж байдаг.

    Авлигын асуудал нь зөвхөн төрийн байгууллага,
    албан тушаалтантай харилцахад хувийн
    хэвшлийн хувьд яригддаг байсан бол өдгөө
    бизнесийн байгууллагын дотор болон хувийн
    хэвшлийн байгууллага хоорондын харилцаанд
    авлигын эрсдэл үүсдэг болжээ. Аливаа компани,
    түүний аль нэг ажилтны хууль бус ганцхан
    үйлдэл тухайн бизнесийг бүхэлд нь эрсдэлд
    оруулах үр дагавартай учраас тэдгээрээс
    урьдчилан сэргийлэх нь чухал юм.

    Бизнес эрхлэгчид нэг талаас авлигын хохирогч,
    хүлцэн тэвчигч, нөгөө талаас хахуульдагч байх
    тохиолдол олон. Тиймээс авлигын эрсдэлээс
    өөрийгөө болон бизнесээ хамгаалахын тулд
    хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтыг
    судалж ойлгох, танд хэрхэн хамаарч болох
    талаар мэдэх хэрэгтэй.

    Монгол Улсад авлига, ашиг сонирхлын
    зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг 2006
    онд шинэчлэн баталсан Монгол Улсын Авлигын
    эсрэг хууль, 2012 онд баталсан Нийтийн
    албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг
    зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс
    урьдчилан сэргийлэх тухай хууль, 2017 онд
    шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн
    Авлигын гэмт хэрэг бүлгээр тус тус нарийвчлан
    зохицуулдаг. Ялангуяа, 2017 оны Эрүүгийн
    хуулийн шинэчилсэн найруулгад хуулийн
    этгээдэд хүлээлгэх хариуцлагыг хуульчилж, мөн авлигын гэмт хэргийг
    хэлбэрийн бүрэлдэхүүнтэй
    болгосон буюу материаллаг
    хохирол шаардахгүй, өөртөө болон
    бусдад давуу байдал олгосноор гэмт
    хэрэг гэж тооцохоор өөрчилсөн нь хувийн
    хэвшлийнхэн зайлшгүй уншиж судлах
    шаардлагыг бий болгож байгаа юм.

    Иймд авлигын эсрэг хууль тогтоомжоос
    бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаандаа
    анхаарвал зохих зохицуулалт, мөн бизнесийн
    байгууллагууд авч хэрэгжүүлбэл зохих есөн
    зөвлөмжийг энэхүү товч гарын авлагад багтаав.

Хувийн хэвшилд зориулсан авлигаас урьдчилан сэргийлэх 9  зөвлөмж
Бусад ном