(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Европын Холбооны шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системийн танилцуулга


Боловсруулж, эмхэтгэсэн: Ч.Цэцэгмаа
2096
12

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • Орчуулж эмхэтгэсэн: Ч.Цэцэгмаа

    ӨМНӨХ ҮГ

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Европын Холбоо (ЕХ)-ны санхүүжилттай Монгол улсын худалдааг дэмжих ТРАМ төсөлтэй хамтран “ЕХ-ны шинэчилсэн Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн танилцуулга” хэмээх ишинэчилсэн гарын авлагыг бизнес эрхлэгч та бүхэнд толилуулж байна. Энэхүү гарын авлагыг МҮХАҮТ-аас эрхлэн 2006, 2017 онуудад хэвлүүлж олны хүртээл болгосон билээ. Европын Холбоо(ЕХ) 1971 оноос эхлэн дэлхийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжил, экспортыг дэмжих үүднээс худалдааны хөнгөлөлтийн нэг хэлбэр болох импортын гаалийн тарифын хөнгөлөлт олгох систем буюу “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем” (ХЕС)-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд гурван жил тутам шинэчилж импортын тарифыг тууштай бууруулах бодлого баримтлан, хэрэгжүүлж байна.

    Монгол улс ЕХ-ны Ерөнхий Хөнгөлөлтөд 1991 оноос хамрагдаж ирсэн бөгөөд экспортын голлох бараанууд, тухайлбал: нэхмэл, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүнүүд хамрагдаж 9.6%-ийн татвартай байсан бол шинэчилсэн ХЕС-ийн дагуу нэн тааламжтай нөхцлөөс ч илүү 0 тариф хүртэл буурсан байна.

    Шинэчилсэн ХЕС-д хамрагдсанаар Монгол улсаас гарал үүсэлтэй 7200 (6300) орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй нэвтрэх боломжтой болсон юм. Энэ нь манай экспортын бараа, бүтээгдэхүүн Европын Холбооны зах зээлд ижил төрлийн өрсөлдөгч бүтээгдэхүүнээс хямд өртгөөр нэвтрэх давуу талтай болж үйлдвэрлэл, экспорт, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхэд чухал дэмжлэг болох юм.

    Тус гарын авлагад Европын Парламент болон Европын Холбооны Комиссоос 2012 оны 10 сарын 25-д шинэчлэн баталсан 978/2012 тоот журам болон хөнгөлөлтөд хамрагдах барааны жагсаалтыг тусгасан бөгөөд шинэчилсэн журам нь 2023 оны 12 сарын 31 хүртэл үйлчлэх юм.

    Таны бизнесийн үйл ажиллагаанд амжилт хүсье.
    МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

Европын Холбооны шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системийн танилцуулга
Бусад ном