(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр Гэрээний загварын эмхэтгэл


Ангилал: Хууль эрх зүй
2432
42

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • Эрхлэн хэвлүүлсэн: МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр
    Хянасан: С.Энхцэцэг, М.Шинэбаяр
    Эмхэтгэсэн: Б.Хатантуул
    Хэвлэлд бэлтгэсэн: Б.Хатантуул, Э.Номинсогоо, О.Эрдэнэдалай
    Дизайн: О.Гомбо-Эрдэнэ

    Өмнөх үг

    Иргэн, хуулийн этгээдүүд бизнесийн эрх зүйн харилцаанд оролцох явцад хуулиар олгогдсон эрхээ бүрэн эдлэх боломж бүрдсэн байх нь бие биедээ итгэх итгэлийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааны тогтвортой байдал хангагдах суурь болдог. Өнөөдөр иргэд хоорондын бизнесийн харилцаа өргөжин тэлж эдийн засгийн эргэлтийн урсгалыг нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай хэдий ч үүний зэрэгцээ эрх зүйн харилцаанд талуудын эрх тэгш байдал хангагдаж байх явдал нь бизнесийн ёс зүйн нэн тэргүүний асуудал мөн.

    Гэрээний эрх зүйн харилцааны шинжээр нь долоон төрөлд ангилан, харилцагч талуудын эрх ашгийг харилцан тэнцвэртэй тусгаж, хуульд заасан хэлбэр шаардлагад нийцүүлэн бэлтгэсэн бизнесийн харилцаанд түгээмэл хэрэглэгддэг 48 гэрээний загвар бүхий эмхэтгэлийг иргэдийн эрх зүйн харилцааг соёлжуулж, тогтвортой хамтын ажиллагааг бий болгоход тус болно хэмээн итгэж эмхэтгэн бүтээв.

    Гэрээний эрх зүйг сонирхон судалдаг оюутан судлаач болон завгүй бизнес эрхлэгчдийн ажил үйл хэрэгт өдөр тутмын чухал хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэж байна.

    МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас анхлан хэвлүүлж буй гэрээний эмхэтгэлийг бизнес эрхлэгч, оюутан судлаачдын гарт хүргэх ажилд бодитой туслалцаа үзүүлсэн “Европын холбооны Монголын худалдааг дэмжих төсөл ТРАМ”-д гүн талархал илэрхийлье.

    Амжилт дагуулсан хэлэлцээр бүтээж, ажил үйлс тань өргөжин дэлгэрэхийг хүсье.

    Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр Гэрээний загварын эмхэтгэл
Бусад ном