(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа


Боловсруулж, эмхэтгэсэн: Азийн сан
2019
2227
12

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • СУДАЛГААНЫ ГОЛ ҮР ДҮН

    2019 онд судалгаанд оролцогчдын 93.6 хувь “авлига нь манай улсад хэвийн үзэгдэл болсон”
    гэдэгтэй санал нийлсэн нь 2018 оныхоос давсан үзүүлэлт боллоо.
    Гэсэн хэдий ч жижиг авлигын тохиолдлын буурах хандлага үргэлжилсээр 2019 онд 3-аас бага зэрэг
    илүү хувьтай байна.
    АТГ-т хандах сөрөг хандлага нэмэгдсээр байна. Энэ онд судалгаанд оролцогчдын 76.4 хувь нь
    АТГ-т итгэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд дөнгөж 11.1 хувь нь уг байгууллагыг шударга гэж
    үзэж байна. Энэ хоёр тоон үзүүлэлт нь энэ асуултын бүх цаг үеийн хамгийн бага хувь юм.
    Олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газрын авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн
    ажлуудыг дэмжиж байгаа нь харагдлаа.
    2019 он улс төрийн намууд болон шүүхийн тогтолцооны авлигын түвшингийн талаарх сөрөг
    хандлага нэмэгдэж байгааг харуулсан.
    Улс төрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг доогуур үнэлэх хандлага хэвээр үргэлжилсэн
    бөгөөд 88 хувь нь улс төрчид асуудлыг шийдвэрлэх маш бага эсвэл огт хүсэлгүй байна гэж
    судалгаанд оролцогчид илэрхийлжээ.
    Цахим сүлжээний ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа хэдий ч авлигын талаарх мэдээллийн
    хамгийн чухал эх сурвалж телевиз хэвээр байна.

Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа
Бусад ном