(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХҮҮХДИЙН ЭРХ БА БИЗНЕС: ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА


Боловсруулж, эмхэтгэсэн: UNICEF
2269
14

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх үйл явцад бизнесийн хэвшлийн
    нөлөөлөл улам бүр нэмэгдэж байна. Бизнесийн аж ахуйн
    нэгжүүд хүүхдийн эрхийг хүндэтгэх, болзошгүй сөрөг
    нөлөөлөл үүсгэхээс урьдчилан сэргийлэх үүргийнхээ талаар
    мэдлэг, ойлголттой байвал эерэг нөлөөлөл бий болох ихээхэн
    бололцоо бий. Хүүхэд бол бизнесийн байгууллагуудын
    ирээдүйн ажилчид, одоогийн хэрэглэгчид, маркетингийн
    зорилтот хүлээн авагчид байдаг. Хувийн хэвшлийн
    байгууллагууд хүүхдийн төлөө санаа тавьж, хүүхдийн эрхийг
    дэмждэг, харин төр нь үүнийг нь дэмждэг, гэхдээ хүүхдийн
    эрхийг болзошгүй зөрчил хохирлоос хамгаалах, хүүхдийн
    эрхэд харш үйл ажиллагааг цээрлүүлэх үүргээ гүйцэтгэж байх
    нь зайлшгүй чухал шаардлагатай юм.

    Энэ чиглэлээр үндэсний болон олон улсын түвшинд ахиц
    дэвшил гарч байгааг бид мэднэ. Энэ асуудлын ач холбогдлыг
    төр, засгийн газрууд, бусад оролцогчид төдийгүй бизнесийн
    аж ахуйн нэгжүүд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байгаа.
    Тиймээс энэ чиглэлээр олон санаачилга, тодорхой үйл
    ажиллагаа хэрэгжүүлж байна. НҮБ-ын Хүүхдийн эрхийн
    тухай конвенцийн гишүүн улсууд уг конвенц хийгээд түүний
    нэмэлт протоколуудыг бизнесийн үйл ажиллагааны орчинд
    хэрэгжүүлэхэд практик удирдамжаар хангах зорилгоор
    Хүүхдийн Эрхийн Хорооноос Ерөнхий зөвлөмж 16-г
    боловсруулсан юм.

    Ерөнхий зөвлөмж 16-г хэрэгжүүлэх тухай энэ удирдамжийг
    НҮБ-ын Хүүхдийн Сан, Олон Улсын Хуульчдын Комисс
    хамтран боловсруулсан нь чухал цагаа олсон хэрэг билээ.
    Хүүхдийн Эрхийн Хороо тус хоёр байгууллага энэ ажилд
    сэтгэл гаргаж, мэдлэг мэргэжлээрээ хувь нэмэр оруулсанд
    талархал илэрхийлж, халуун баяр хүргэж байна. Удирдамж
    нь төр, засгийн газар, бизнесийн байгууллагуудад хэрэгтэй
    төдийгүй Хүүхдийн Эрхийн Хороо конвенцийн гишүүн
    улсуудын хүүхдийн эрхийн тайланг хянан үзэх, зөвлөмж
    боловсруулахдаа ашиглахад ч ихээхэн тустай юм.

    Энэхүү удирдамжид улс орнуудын хэрэгжүүлдэг хууль,
    бодлого, арга хэмжээнүүдийн олон жишээг дурдсан
    нь Ерөнхий зөвлөмж 16-г үйл ажиллагаа болгоход ач
    холбогдолтойн зэрэгцээ төр, засгийн газрууд бизнесийн
    үйл ажиллагааны нөхцөлд хүүхдийн эрхийг хамгаалах,
    хэрэгжүүлэх үйл хэрэгтээ урамшиж, хэрэгтэй санаа авах нь
    дамжиггүй. Түүнчлэн бизнесийн байгууллагуудыг ч энэ үйл
    хэрэгт илүү идэвх зүтгэлтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд
    тус нэмэр болно гэж үзэж байна.

ХҮҮХДИЙН ЭРХ БА БИЗНЕС: ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА
Бусад ном