(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа


Боловсруулж, эмхэтгэсэн: Азийн сан
2017
2359
5

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • Азийн сан Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал судалгааг Сант Марал
    сантай хамтран найм дахь удаагаа нийслэл Улаанбаатар хотод байрладаг аж ахуйн
    нэгжүүдийн дунд 2017 оны 10 сард явууллаа.
    Судалгаа нь Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн сан хэрэгжүүлж буй
    “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь”
    (STEPS) төслийн салшгүй нэг хэсэг юм. Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл
    байдал судалгаа нь бизнес эрхлэгчдийн ойлголт төсөөлөлд тулгуурлан авлига бизнесийн
    орчинд хэрхэн нөлөөлж буйг харуулахыг зорьдог.
    Энэхүү судалгаа нь хувийн хэвшил болон төр, тэдгээрийн хоорондох харилцааны мэдээлэлд
    тулгуурлан бизнесийн орчны шинэчлэл хийх боломжуудын талаар мэдээлэл цуглуулдаг.
    Судалгааг урт хугацаанд, тогтмол давтамжтай хийснээр ойлголт, хандлагад гарч буй
    өөрчлөлтийг харьцуулах, үнэлэх боломжийг олгодог юм. Судалгааны зорилго нь бизнес
    эрхлэгчид, бодлого тодорхойлогчид, ялангуяа төрийн үйлчилгээний байгууллагуудын
    засаглал, менежментыг сайжруулах, хандлагыг өөрчлөх мөн авлигаас урьдчилан сэргийлэхэд
    оршино. Азийн сан Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа мөн
    явуулдаг бөгөөд энэхүү хоёр судалгаа хамтдаа Монгол Улс дахь авлигын дүр зургийг
    харуулахыг зорьдог юм. Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал судалгаа нь
    STEPS төслийн хугацаанд жил бүр хийгдэх болно.

Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа
Бусад ном