(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монголын ЖДҮ-ийн экспортын санхүүжилт /КОВИД-19 цар тахлын нөлөөллийг бууруулах дунд хугацааны чадавхийг хөгжүүлэх хувилбарууд/


2581
30

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • ХУРААНГУЙ

    Хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг үйлдвэрлэлд чиглүүлэх нь эдийн засгийн хөгжлийн чухал үе шат юм. Амжилттай яваа Азийн орнуудад, засгийн газар нь экспортыг нэмэгдүүлэх болзолтой үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх бодлого хэрэгжүүлсэн байдаг. Экспортод чиглэсэн бодлого болон тууштай байдал нь үндэсний аж үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргадаг. Экспортын гарцыг нэмэгдүүлэх бодлого баримтлах нь эдийн засгийн хөгжил болон аж үйлдвэрлэлийн хөгжилд нөлөөлөх ач холбогдлыг үнэлж баршгүй юм. Засгийн газраас бодлогын хэрэгжүүлэлтэд хэр их тууштай оролцох эсэхээс хамаарч урт хугацаанд амжилт олох, эс олохыг тодорхойлж, үндэсний үйлдвэрлэлийг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болгож, тогтвортой хадгалахад хүргэдэг. Байгалийн нөөцийн баялаг нь дангаараа тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн баталгаа биш бөгөөд ард иргэдэд тэгш бус хуваарилагддаг. Экспортыг нэмэгдүүлэх чадамжтай эдийн засгийн салбар, оролцогчдыг дэмжих ёстой. 

    Хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангахын тулд компаниуд бүтээгдэхүүнээ Олон Улсад гаргаж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болох шаардлагатай. Зөвхөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хаалттай зах зээлд борлуулах нь эдийн засгийг өсгөхөд хангалтгүй юм. Олон Улсын шаардлагыг хангаагүй ба дэлхийн өрсөлдөх чадварын үндсэн шалгууруудыг давж чадаагүй компаниудын экспортыг дэмжих шаардлагагүй. Улсын санхүүжилт, нөөц боломжийг экспортын зах зээл дахь боломжийг ашиглах, хөгжүүлэх чадвартай компани, хуулийн этгээдэд чиглүүлэх нь зөв. Гадаад тоног төхөөрөмжийн дистрибьютор компаниуд буюу экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж буй компаниуд нь одоогийн эдийн засгийн хямралтай нөхцөлд экспортыг нэмэгдүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа тул тэдгээрийг идэвхжүүлж, дэмжих шаардлагатай байна.

    Монгол Улсын экспортын зах зээлд цөөн тооны уул уурхайн түүхий эд, угаагдаагүй нүүрс, боловсруулаагүй ноолуур, угаагаагүй ноос, түүхий арьс шир давамгайлж байгаа байдал, мөн ийм их байгалийн баялаг ихтэй улс атлаа савхи гаднаас импортлох шаардлагатай байгаа нь Монгол Улсын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг идэвхжүүлж, дэмжиж чадаагүй байгааг харуулж байна. Үүний нэг шалтгаан нь экспортыг дэмжих механизм, ялангуяа экспортын даатгал, санхүүжилт байхгүй байгаа явдал юм.

Монголын ЖДҮ-ийн экспортын санхүүжилт /КОВИД-19 цар тахлын нөлөөллийг бууруулах дунд хугацааны чадавхийг хөгжүүлэх хувилбарууд/
Бусад ном