(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхай


Боловсруулж, эмхэтгэсэн: Transparency International Mongolia
2017
1596
9

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • “Транспэрэнси Интернэшнл Монгол”
    бол Транспэрэнси Интернэшнл олон
    улсын байгууллагын (ТИОУБ) “Тогтвортой
    хөгжлийн төлөөх уул уурхай” (ТХТУУ) олон
    улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 20
    салбар байгууллагын нэг юм. Хөтөлбөрийн
    зохицуулагчаар “Транспэрэнси
    Интернэшнл Австрали” (ТИОУБ-ын
    Австрали дахь салбар) ажиллаж байна.
    ТХТУУ хөтөлбөр нь уул уурхайн салбарын
    шийдвэр гаргах ажиллагааны хамгийн
    эхний үе шат буюу Засгийн газрууд
    ашигт малтмалын тусгай зөвшөөрөл
    олгох, бусад зөвшөөрлүүд өгөх, гэрээ
    хэлцэл байгуулж ажиллах нөхцөлүүдийг
    хэлэлцэж, байр сууриа нэгтгэх алхамд
    онцгойлон төвлөрснөөр олборлох
    үйлдвэрлэлийн ил тод хариуцлагатай
    байдлыг дээшлүүлэхийн төлөөх өнөөгийн
    хүчин чармайлтуудыг улам далайцтай
    болгох юм.


    Хөтөлбөрийн нэгдүгээр үе (2016-
    2017) нь уул уурхайн зөвшөөрөл, ашигт
    малтмалын тусгай зөвшөөрөл олгох,
    гэрээ хэлцэл байгуулж ажиллах үйл явцад
    тулгамддаг асуудал, бодитоор тулгарч буй
    авлигын эрсдэлүүдийг тодорхойлж, үнэлэх
    үе шат юм. Авлигын эрсдэл, түүний мөн
    чанар, учир шалтгааныг тодорхойлсноор
    Хөтөлбөрийн хоёрдугаар үе шатанд
    (2018-2020) тэрхүү эрсдэлүүдийг арилгах,
    урьдчилан сэргийлэх арга зам, шийдлийг
    боловсруулж хэрэгжүүлэх юм. Улс орны
    Засгийн газрууд, уул уурхайн салбар,
    иргэний нийгэм болон уул уурхайн
    нөлөөлөлд өртөж буй орон нутаг гэсэн
    үндсэн оролцогч талуудтай хамтран
    ажилласнаар уул уурхайн төслүүдэд
    тусгай зөвшөөрөл олгох үе шатны ил тод,
    хариуцлагатай байдлыг хангаж, авлигаас
    ангид байх нөхцөлийг сайжруулах болно.

     

    Энэхүү авлигын эрсдэлийн үнэлгээг
    Транспэрэнси Интернэшнл олон улсын
    байгууллагын “Тогтвортой хөгжлийн
    төлөөх уул уурхай” хөтөлбөрийн хүрээнд
    гүйцэтгэв. Судалгааны гол зорилго нь
    ашигт малтмалын тусгай зөвшөөрөл
    олгох, зөвшөөрлүүд өгөх, гэрээ байгуулах
    явцад авлигыг өдөөх хүчин зүйл болж
    буй тогтолцоо, зохицуулалт, холбогдох
    байгууллагуудын сул талуудыг тодорхойлж,
    эдгээр сул талын улмаас үүсч буй авлигын
    тодорхой эрсдэлүүдийг үнэлэхэд оршино.

Тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхай
Бусад ном