(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

АТА Карней

Монгол улс 2004 онд Станбулын конвенцэд нэгдэн орж МҮХАҮТ АТА карнейг олгох эрх бүхий байгууллагаар томилогдсон. АТА Карней нь нэг жилийн дотор бараа, тээврийн хэрэгслийг импортын гаалийн татваргүйгээр түр хугацаагаар оруулах, буцаан гаргах олон улсын гаалийн баримт бөгөөд үндэсний гаалийн мэдүүлгийг орлодог. 

АТА Карнейд дараах төрлийн бараа бүтээгдэхүүн хамаарна.

  1. Худалдааны загвар
  2. Ажил мэргэжлийн тоног төхөөрөмж
  3. Үзэсгэлэн, яармаг болон ижил төстэй хурал цуглаан зэрэг үйл ажиллагаанд зориулагдсан бараа бүтээгдэхүүн

АТА Карнейд амархан муудах өргөн хэрэглээний бараа болон засвар хийх шаардлагатай бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж хамаарахгүй!

МҮХАҮТ-нд хандсан албан бичиг
АТА карнейн өргөдөл /Татах/
ATA карнейн үнийн нэхэмжлэх сав баглаа боодлын жагсаалт /Татах/
АТА карней баталгаа /Татах/
ATA карней ЖУРАМ /Татах/

Холбоо барих:

ХҮГазар, АТА Карнейн
Утас: (976) 77277070-3
Цахим шуудан: atacarnet@mongolchamber.mn


МЭДЭЭЛЭЛ: ЦАХИМ АТА КАРНЕЙГ 2026.06.01-ЭЭС ЭХЛЭН ДАРААХИ ОРНУУДАД ХЭРЭГЛЭНЭ

Дэлхийн Танхимуудын Холбоо, Олон улсын худалдааны танхим (ICC) нь 2026 оны 6 дугаар сарын 01-нээс эхлэн цахим ATA Carnet системд дэлхий даяар шилжиж эхлэхийг зарлалаа. Уг өдрөөс эхлэн дараах ЕХ-ны гаалийн нутаг дэвсгэр Олон улсын худалдааны танхимын eATA системээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ:

  • Европын Холбоо - 27 орон (EU)

  • Их Британи (UK)

  •  Норвеги

  • Швейцарь

Иймд 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх улс орнууд руу Монгол Улсаас АТА карнейгаар бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх болон тухайн улсуудаас Монгол улс руу нэвтрэхэд зөвхөн цахим АТА карнейг ашиглана. Үүнд: ОУХТ-ийн eATA цахим платформ болон гар утасны аппликейшнээр болон интернетийн орчинд ашиглана.

Шилжилтийн хугацаанд хэрэгжилт нь гаалийн цэг бүр дээр харилцан адилгүй байж болзошгүйг анхаарна уу. Иймд хэрэглэгчдэд одоогоор биет ATA Карнейн формыг авч явахын зэрэгцээ ICC ATA Carnet App-тай урьдчилан танилцахыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

МҮХАҮТ-ын АТА карнейн менежер Ц.Хулан
Утас: 99072685