(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хүнд суртлын индекс-2021 судалгааны тайлан

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Хүнд суртлын индекс судалгааг 2004 оноос эхлэн хоёр жил тутам тогтмол явуулж байгаа ба судалгаагаар төрийн үйлчилгээг авахад бизнес эрхлэгчдэд тулгарч буй гол бэрхшээл, хүндрэлийг тодорхойлох, судалгааны үр дүнд үндэслэсэн бодит санал, зөвлөмж гарган цаашид бизнес эрхлэгчдийн авч буй төрийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэл багатай болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой билээ. 2021 оны судалгааг Улаанбаатар хот, орон нутгийн бизнес эрхлэгчдээс онлайн болон ярилцлагын  хэлбэрээр явуулж, түүврийн шаардлага хангасан нийт 751 аж ахуйн нэгжийн судалгааны үр дүнг нэгтгэн танилцуулж байна.

Хүнд суртлын индекс 2021 онд 2.72 үнэлгээтэй гарсан ба энэ нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээ авахад хүнд суртал ихэссэн гэж үзэж байна.

2021 оны судалгааны тайланг ЭНД ДАРЖ татаж авна уу.