(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгааны тайлан

Файлаар татах [Файлын формат: *.PDF, Файлын хэмжээ: 5,52 мб]

МҮХАҮТ-ын нэг гол чиг үүрэг нь бодлогын өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагаа бөгөөд бизнесийн орчны өөрчлөлт, түүний үр нөлөөг тогтмол анхаарч судлах, бодлогын судалгаануудыг явуулах, судалгааны үр дүнд үндэслэн санал зөвлөмж боловсруулан бодлого шийдвэр гаргагч нарт хүргэдэг билээ.

Цар тахлын нөлөөгөөр эдийн засаг бизнест шинэ сорилтуудыг бий болгон, шийдвэр гаргах уламжлалт байдлыг үндсээр нь өөрчилж, улс орон, салбар, байгууллага аж ахуйн нэгжүүд тулгарсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх гарцыг хайх, эдгээр өөрчлөлтийн дунд шинэ боломжийг олж харах явдал чухал болж байна. Түүнчлэн энэхүү тодорхойгүй цаг үед дэлхий дахинаа бий болсон тээвэр логистик, ханган нийлүүлэлтийн сүлжээний хямрал болон Орос-Украины дайнтай холбоотойгоор үүссэн геополитикийн нөхцөл байдалд эдийн засгийг сэргээх, бизнесийг дэмжих, хэвийн үйл ажиллагааг хангахад төр хувийн хэвшил асуудлыг хамтран хэлэлцэх, төрөөс бизнесийг дэмжих, хамтран хурдтай ажиллах нэн чухал байна.

МҮХАҮТ-аас цар тахлын дараах бизнесийн орчны нөхцөл байдлыг тодруулах зорилгоор 2022 оны 8 сарын 25-аас 9 сарын 4-ний өдрүүдэд цахим ба анкетын хэлбэрээр Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 1073 бизнес эрхлэгчдийг хамруулан судалгаа явууллаа. Мөн Монгол улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийсэн болно. Судалгааны үр дүнд цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдал, бизнест тулгамдаж байгаа асуудлууд болон цаашид авах шаардлагатай дэмжлэгийн арга хэмжээнүүдийг гаргалаа. Энэхүү  “Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгаа”-ны тайлан нь эдийн засаг бизнесийн орчинд тулгарч байгаа асуудлуудыг эрэмбэлэх, эдийн засаг бизнесийг сэргээх, сэргэлтийг хадгалж улмаар хөгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг тодорхойлох, хэрэгжүүлэх талаар оновчтой шийдвэр гаргахад тус дэм болно гэж найдаж байна.