(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Танай байгууллага экспортонд бэлэн үү?

2021/06/24

 

Экспортод бэлэн эсэхийг тодорхойлох аргачилал
ТАНАЙ БАЙГУУЛЛАГА ЭКСПОРТОНД БЭЛЭН ҮҮ?

Экспортын чиглэлээр бизнесээ эхлүүлэх гэж байгаа эсвэл экспортоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа Монголын компаниудад зориулан энэ аргачилалыг боловсруулсан болно. Гадаадын ямар ч орны зах зээл рүү экспорт хийхэд хэрэгтэй мэдээлэл байх боловч зарим нь  Европын Холбооны (ЕХ) зах зээл рүү гарах экспорттой холбоотой онцлог зүйл багтсан байгаа. 

Гадаад зах зээл рүү гарах бэлэн байдлын түвшинг тодорхойлоход энэ аргачилал танд туслана. Экспортын бизнес эхлэх эсвэл экспортыг нэмэгдүүлэхийг хүсвэл эхлээд өөрийн хэрэгцээ ба бололцоог урьдчилан үнэлэхэд үүнийг ашиглана.   

Монголын олон компани экспортлохыг хүсэж байгаа боловч энэ үйл явц хэтэрхий түвэгтэй гэж боддог, эсвэл яаж эхлэхээ мэддэггүй. Та бүгдэд МҮХАҮТ нь худалдааны баримт бичигтэй танилцуулах, сургалт хийх, зөвлөгөө өгөх, зохих ном хэвлэмэл материалаар хангах гэх мэт экспорттой холбоотой үйлчилгээ үзүүлж туслана.  Эдгээр үйлчилгээг та МҮХАҮТ-д ирж авах эсвэл www.mongolchamber.mn сайтаас онлайнаар авч болно. Үүнээс гадна худалдааны яармагт оролцуулж зах зээл рүү нэвтрэх, ЕХ-ны зах зээлд барааг баталгаажуулж бүртгүүлэх гэх мэтээр ТРАМ төсөл зарим барааг ЕХ-ны зах зээл рүү гарахад тусалж байна. 

Экспортын бэлэн байдлыг тодорхойлох аргачлалыг яаж ашиглах вэ?

Энэ аргачилал нь таны экспортонд бэлэн байдлыг тодорхойлох логик дараалал бүхий 15 асуултаас бүрдэнэ. Та эдгээр асуултанд “Тийм” эсвэл “Үгүй” гэж хариулж болно. “Тийм” гэж хариулвал өөрийн экспортын бэлэн байдлыг тодорхойлох дараагийн асуулт руу шууд шилжинэ.  Хэрэв “Үгүй” гэж хариулвал танд нэмэлт мэдээлэл өгч цаашид юү хийх, ямар шийдвэр гаргахыг зөвлөнө.  Тэгээд үнэлгээний дараагийн шат руу явна. Ийм шат дараалсан аргаар энэ аргачилыг ашиглан та экспорт эхлэх эсвэл экспортоо өргөжүүлэх шийдвэрээ гаргахад тус дөхөмтэй.

Энд дарж орно уу