(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил" судалгааны тайлан


Боловсруулж, эмхэтгэсэн: Хүүхдийг ивээх сан
2017
3063
19

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • Хүүхдийг Ивээх Сангаас 2016-2017 онд 1,236 сурагчийг хамруулан хийсэн “Өсвөр
    үеийнхний дуу хоолой-1” судалгаанд оролцсон хүүхдүүд боловсрол, сургуультай
    холбоотой асуудлаар санал бодлоо илэрхийлж, нөлөөлөх хүсэлтэй байсан бөгөөд
    бүлгийн ярилцлагуудын үеэр хүүхдүүд сургуулийн орчин дахь шударга бус байдлын
    талаар санаа зовж байгаагаа илэрхийлсэн байдаг.
    Боловсролын орчин дахь шударга байдлын асуудал нь нийгэм дэх тэгш шударга
    байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлт, үнэт зүйлсийг хөндөж буй онцгой анхаарал
    хандуулах сэдэв юм. Өсвөр насныхны тэгш гараа, боломжийн талаарх ойлголт, байр
    суурийг сонсох нь шударга байдлыг дэмжих, сайжруулахад чухал ач холбогдолтой тул
    Хүүхдийг Ивээх Сан нь өсвөр үеийнхний төлөөлөл болон Транспаренси Интернэйшнл
    байгууллагатай хамтран “Өсвөр үеийнхний дуу хоолой – 2: Шударга ёс, авлига, ашиг
    сонирхлын зөрчил” судалгааг 2017-2018 онд гүйцэтгэв. Тус судалгаанд нийслэл
    Улаанбаатар хот болон Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр
    аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 6, 8, 10-р ангийн нийт 2,191 сурагчид,
    мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн сурагчид оролцсоныг дурдахад
    таатай байна.
    Хүүхдийн эрхийн тухай Конвенцын 12-р зүйлийн дагуу хүүхэд нас, хөгжлийн онцлогтоо
    тохируулан өөрсдөд нь хамааралтай бүхий л асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй
    бөгөөд хүүхдэд хамаатай шийдвэр гаргахад түүний санал ихээхэн ач холбогдолтой.
    Монгол Улсын нийт хүн амын 37.8% нь 19 хүртэлх насны хүүхдүүд байгаа бөгөөд үүний
    38.7%-ийг 10-19 хүртэлх насны өсвөр насныхан эзэлж байна. Тус улсад хүүхдийн
    эрхийн хэрэгжилтэд зарим ахиц гарч байгаа хэдий ч үүрэг хүлээгчдийн хувьд хийж,
    хэрэгжүүлэх ажил тун их байгааг “Өсвөр үеийнхний дуу хоолой-2” судалгааны үр дүн
    харуулж байна.
    Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн мэдлэг, хандлага, тэдний дуу хоолой, эрхийн
    хэрэгжилтийн нөхцөл байдлыг харуулсан “Өсвөр үеийнхний дуу хоолой-2” судалгааны
    цаг үеийн, бодит, үнэ цэнэтэй мэдээллийг улс төрчид, шийдвэр гаргагчид, багш сурган
    хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд болон бусад оролцогч талтай хуваалцаж байна.

Бусад ном