(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Шударга ёс, хөгжил дэвшилд: Хувийн хэвшлийн оролцоо


Боловсруулж, эмхэтгэсэн: Авилгатай тэмцэх газар
2020
3335
7

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • Аливаа бизнес авлигаас ангид байх, нийгмийн баримжаатай
    үйл ажиллагаа явуулахад Компанийн нийгмийн хариуцлагыг
    сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх нь чухал бөгөөд
    энэхүү цогц үйл ажиллагааны нэг бүрдэл хэсэг нь
    шударга үйл ажиллагаа, ил тод байдлыг хангах
    болон аливаа авлига, хээл хахуулиас ангид
    байх явдал юм.
    Зах зээлийн, өрсөлдөөнт эдийн
    засаг бүхий орнуудын аж ахуйн
    нэгж, компаниуд өдөр тутмын
    үйл ажиллагаандаа ёс
    зүйг эрхэмлэн сахиснаар
    бизнесийн нэр хүндээ
    өсгөх, зах зээлд эзлэх байр
    сууриа хадгалахад чухал ач
    холбогдолтой. Эрдэмтэн
    судлаачид, хувийн хэвшлийн нэр хүнд бүхий төлөөлөгчид, улс төрийн зүтгэлтнүүд “бизнесийн ёс зүй”, “нийгмийн
    хариуцлага”, “шударга өрсөлдөөн” гэх мэт ойлголтуудыг баяжуулж судлан, олон нийтэд таниулсаар
    ирсэн.
    “Бизнесийн ёс зүй” нь өргөн хүрээний ойлголт, түүнд авлигын асуудал чухал байр суурь эзэлдэг.
    Учир нь авлигаас ангид байх нь тухайн компанийн ирээдүйн хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлээд
    зогсохгүй улсын нийгэм, эдийн засагт ч үнэтэй хувь нэмэр оруулдагтай холбоотой юм.
    Шинээр хуулийн этгээд байгуулан ажиллуулж байгаа иргэн, өдөр тутамдаа бизнесийн холбогдолтой
    аливаа асуудлыг шийдвэрлэж байдаг энгийн бизнес эрхлэгч, том корпорацийн менежер хэн боловч
    энэ асуудлын ач холбогдлыг нь өндрөөр үнэлэн, бизнесийн ёс зүйтэй холбоотой шийдвэрээ зөв
    гаргаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
    Энэхүү гарын авлага нь бизнес эрхлэгч Таны ёс зүйн талаарх мэдлэгт хувь нэмэр оруулж, цаашид
    шийдвэрээ зөв гаргахад тань туслана гэдэгт итгэж байна.

Шударга ёс, хөгжил дэвшилд:  Хувийн хэвшлийн оролцоо
Бусад ном