Фото: "БИЗНЕС ЛИГ"-ийн аваргууд энэ 7 хоногт тодорно
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нэг жил завсарлаад байсан БИЗНЕС ЛИГ сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээн үргэлжилж байна.
МҮХАҮТ-ын 60 жилийн ойг тохиолдуулан 6 дахь жилдээ зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 8 багийн нийт 450 гаруй тамирчин оролцон хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Ирэх амралтын өдрүүдээр буюу 11 сарын 27-28-ны өдрүүдэд тэмцээний хагас шигшээ, шигшээ тоглолтууд үргэлжилж аваргаа шалгаруулах юм.
БИЗНЕС ЛИГ 2020 тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр "Макс групп" ХХК ажиллаж, МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан бизнесийн салбарт ажиллаж байгаа залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шударга өрсөлдөх боломж олгосонд талархал илэрхийлье.