Фото: “Монгол-Солонгосын технологи солилцооны уулзалт” амжилттай болж өндөрлөлөө
МҮХАҮТ болон “Сигма Монголиа” ХХК (КОСМЕ-ийн Монгол дахь төлөөлөгч) хамтран “МОНГОЛ-СОЛОНГОСЫН ТЕХНОЛОГИ СОЛИЛЦООНЫ УУЛЗАЛТ” зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд БНСУ-ын түлш, эрчим хүч, хүнс хөдөө аж ахуй, барилга, мэдээллийн технологи (IT) зэрэг салбаруудын дэвшилтэт технологи бүхий 13 ААН оролцож, өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээгээ Монголын хувийн хэвшлийн 40 гаруй аж ахуй нэгжүүдэд танилцуулж технологи солилцооны чиглэлээр санал солилцов.
Солонгосын талаас оролцож буй аж ахуй нэгжүүдээс өргөн хэрэглээний ахуйн цэвэрлэгээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “DBK Korea” ХХК, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “ACHIM” ХХК болон органик шингэн бордоо үйлдвэрлэгч “GSTS-1” ХХК нь Монголын аж ахуй нэгжүүдийн хувьд хамгийн эрэлттэй компаниуд байлаа.
Уулзалтын дүнд дотоодын хэд хэдэн аж ахуй нэгжүүд БНСУ-ын талаас оролцож буй төлөөлөгчидтэй цаашдын хамтын ажиллагааны талаар санамж бичиг байгуулахаар тохиролцов.