(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Гарал үүслийн гэрчилгээ

2019/08/14

Шинэчлэгдсэн огноо: 2021.04.09 өдөр

Онлайнаар хүсэлт илгээх

Ажлын өдрүүд: Даваа - Баасан
Хэвийн үед ажиллах цагийн хуваарь: 09:00 - 17:00 цаг
Цайны цаг: 12:30 - 13:30 цаг
Хөл хорионы үеэр ажиллах цагийн хуваарь: 10:00 - 16:00 цаг

 

САНАМЖ: Эрхэм хэрэглэгч Та гарал үүслийн гэрчилгээ авах гэж байгаа бол доорх 4 алхамуудыг заавал хийнэ.

 

 


1. ҮНДСЭН БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ АЛХАМ

 

АЛХАМ 1. Гарал үүслийн гэрчилгээ авах хүсэлт илгээхээс өмнө Үнийн нэхэмжлэх, Сав баглаа боодлын жагсаалт /Invoice, Packing list/ -аа хийсэн байх ёстой.

/Invoice & Packing list Орос хэлээрОрос заавар/, /Invoice & Packing list Агли хэлээрАнгли заавар/

 


2. ОНЛАЙНААР ХҮСЭЛТ ИЛГЭЭХ АЛХАМ

 

АЛХАМ 2. Эхний алхамыг хийсний дараа  Гарал үүслийн гэрчилгээ авах хүсэлт илгээх  товчлуур дээр дарж хүсэлтээ илгээнэ үү.

  1. Хүсэлт илгээхэд нэвтрэх нэр, нууц үг байхгүй бол ШУУД БӨГЛӨХ товчлуурыг дарж хүсэлтээ илгээнэ.
  2. Тогтмол авдаг хэрэглэгчид МҮХАҮТ-аас үүсгэж өгсөн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан хүсэлтээ илгээнэ.

 

Хүсэлт бөглөхдөө доорх анхаарах зүйлстай танилцана уу.

 

Анхааруулга: Бөглөхдөө дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

  1. Улаан хүрээтэй талбаруудыг заавал бөглөх
  2. Байгууллагын регистрийн дугаараа оруулаад шалгах товчлуурыг дарах
  3. Хэрвээ шалгах товчлуур дараад байгууллагын нэр олдоогүй бол Байгууллагын нэрээ Монгол хэлээр үнэн зөв оруулах /Ж.нь: Гурван Сор ХХК/. Нэг оруулсан тохиолдолд дараа нь шалгах товчлуур дарахад автоматаар байгууллагын нэрийг харуулна.
  4. Тантай холбоо барих утас, имэйл хаягийг зөв оруулах. Имэйл хаягаар зөвхөн хүсэлт хүлээн авсан, олгогдсон, нэхэмжлэхийн мэдээллийг илгээнэ.
  5. Тоо оруулах хэсгүүдэд ард нь текст болон үсэг оруулахгүй байх /Ж.нь: 100кг, 150тн гэх мэт/
  6. Экспортолж буй барааны нийт үнэ, $ энэ хэсэгт зөвхөн тоо оруулах /$ болон бусад тэмдэгт оруулахгүй байх, доллар руу шилжүүлж тоогоор оруулах/
  7. Илгээх товчлуур дарсны дараа хүсэлт амжилттай илгээгдлээ гэдэг анхааруулга гарсан эсэхийг сайтар нягталж харах
  8. Хэрвээ бөглөх явцад дутуу бөглөсөн, алдаа гарсан тохиолдолд танд алдааны анхааруулгыг улаанаар харуулах болно.
  9. Програмтай холбоотой алдаа болон асуудал гарвал it@mongolchamber.mn хаяг руу зургийг нь явуулах эсвэл асуудлаа бичиж бидний ажилд туслалцаа үзүүлж хамтран ажиллана уу.

 


3. ТӨЛБӨР ТӨЛӨЛТ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ АЛХАМ

 

АЛХАМ 3. Онлайнаар амжилттай илгээсний дараа Таны оруулсан имэйл хаягаар хүсэлтийг хүлээн авсан эсэх, гэрчилгээ олгогдсон эсэх, төлбөрийн нэхэмжлэхийн мэдээллүүдийг тус тус илгээх болно.


511 203 6092 /MNT/
Төлбөр төлөхдөө "Гүйлгээний утга дээр зөвхөн тухайн нэхэмжлэхийн дугаар" -ыг оруулна. 

 


4. ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛУУД АВЧРАХ, ГЭРЧИЛГЭЭ АВАХ АЛХАМ

 

АЛХАМ 4.  Ирж авахдаа та дараахь материалуудыг авчирна. Үүнд:

  1. Гадаад худалдааны гэрээний хуулбар /бараа худалдах, худалдан авах/
  2. Гарал ууслийн гэчилгээ авах өргөдөл  /ирээд бөглөж болно/
  3. Үнийн нэхэмжлэх, Сав баглаа боодлын жагсаалт /Invoice, Packing list/ компанийн тамга заавал дарсан байна. 
  4. Тухайн компани, аж ахуйн нэгжийн хүчин төгөлдөр бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүний хувьд иргэний үнэмлэхний хуулбар
  5. Тухайн бараанд авсан тусгай зөвшөөрөл болон чанар, эрүүл ахуйн гэрчилгээний хуулбар, хилээр дээж нэвтрүүлэх зөвшөөрөл гэх мэт.

Холбоо барих:

Хэрэглэгч, Үйлчилгээний Газар
Утас: (976) 77277070-3
Цахим шуудан: export@mongolchamber.mn

 


 

ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА

Гарал үүслийн гэрчилгээ нь тухайн бараа бүтээгдэхүүн бүхэлдээ болон хэсэгчлэн Монгол улсад үйлдвэрлэгдсэн болохыг албан ёсоор баталгаажуулсан үнэт цаас юм. Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын тухай Монгол улсын хуулийн 6.2.3 заалтыг үндэслэн МҮХАҮТанхим нь экспортын барааны гарал үүслийг гэрчлэх бүрэн эрхийнхээ хүрээнд гарал үүслийн гэрчилгээг олгодог. Гарал үүслийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь “Монгол улсаас гарал үүсэлтэй экспортын барааны гарал үүсэл тодорхойлох, гарал үүслийн гэрчилгээ олгох журам”-аар зохицуулагддаг.

Гарал үүслийн гэрчилгээний төрлүүд. Үүнд:

ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ FORM A, FORM B

Манай улс дэлхийн өндөр хөгжилтэй 37 /Австрали, Беларус, Канад, Япон, Шинэ Зеланд, ОХУ, Норвеги, АНУ, Турк, Лихтенштейн болон Европын холбооны улс орноос Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн дагуу худалдааны болон гаалийн тарифын хөнгөлөлт эдэлдэг. Энэхүү хөнгөлөлтийг Гарал үүслийн гэрчилгээ FORM A-ын үндсэн дээр авдаг. Харин дээр дурдсанаас бусад улс, орнууд руу экспорт хийхээр бол гарал үүслийн гэрчилгээ FORM В -г авна.

Гарал үүслийн гэрчилгээ FORM A /загвар/, FORM B /загвар/ авахыг хүссэн бизнес эрхлэгчид доорх бичиг баримтуудыг бүрдүүлж өгнө. Үүнд:

  1. Гадаад худалдааны гэрээний хуулбар /бараа худалдах, худалдан авах/
  2. Өргөдөл Form B
  3. Үнийн нэхэмжлэх, Сав баглаа боодлын жагсаалт /Invoice, Packing list/ /Invoice & Packing list Орос хэлээрОрос заавар/, /Invoice & Packing list Агли хэлээрАнгли заавар/
  4. Тухайн компани, аж ахуйн нэгжийн хүчин төгөлдөр бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүний хувьд иргэний үнэмлэхний хуулбар
  5. Тухайн бараанд авсан тусгай зөвшөөрөл болон чанар, эрүүл ахуйн гэрчилгээний хуулбар гэх мэт.

ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ FORM E

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан МҮХАҮТанхимаас гарал үүслийн гэрчилгээ Form E -г олгож байна. Гарал үүслийн гэрчилгээ Form E -г олгох үйл ажиллагаа нь хэлэлцээрийн 3 дугаар бүлэг - Гарал үүслийн дүрэм, “Монгол улсаас гарал үүсэлтэй экспортын барааны гарал үүсэл тодорхойлох, гарал үүслийн гэрчилгээ олгох журам”-аар зохицуулагдана.

Гарал үүслийн гэрчилгээ FORM E /загвар/ авахыг хүссэн бизнес эрхлэгчид доорх бичиг баримтуудыг бүрдүүлж өгнө. Үүнд:

  1. Гадаад худалдааны гэрээний хуулбар /бараа худалдах, худалдан авах/
  2. Өргөдөл /Form B/
  3. Үнийн нэхэмжлэх, Сав баглаа боодлын жагсаалт /Invoice, Packing list/ /Invoice & Packing list Орос хэлээрОрос заавар/, /Invoice & Packing list Агли хэлээрАнгли заавар/
  4. Тухайн барааны орц найрлагыг тодорхойлсон бичиг, түүхий эд нь импортоор орж ирсэн бол импортын гаалийн мэдүүлгийн хуулбар
  5. Тухайн компани, аж ахуйн нэгжийн хүчин төгөлдөр бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүний хувьд иргэний үнэмлэхний хуулбар 
  6. Шаардлагатай тохиолдолд холбогдох шалгалт хийж нэмэлт бичиг баримт шаардана.

ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ FORM-D

Гарал үүслийн гэрчилгээ FORM-D олгох үйл ажиллагаа нь Монгол улсаас гарал үүсэлтэй бус бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойлох гарал үүслийн гэрчилгээ FORM-D олгох, баталгаажуулах журам”-аар зохицуулагддаг.

Гарал үүслийн гэрчилгээ FORM-D /загвар/ авахыг хүссэн бизнес эрхлэгчид доорх бичиг баримтуудыг бүрдүүлж өгнө. Үүнд:

  1. Гэрээний хуулбар
  2. Аль улсаас гарал үүсэлтэйг баталгаажуулсан баримт бичиг
  3. Өргөдөл /Form B/
  4. Үнийн нэхэмжлэх, Сав баглаа боодлын жагсаалт /Invoice, Packing list/ /Invoice & Packing list Орос хэлээрОрос заавар/, /Invoice & Packing list Агли хэлээрАнгли заавар/
  5. Аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн улсын бvртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүний хувьд иргэний үнэмлэхний хуулбар