(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Патент, Бүтээгдэхүүний загвар

ПАТЕНТЫН ХҮСЭЛТ ИЛГЭЭХ

Патент гэж юу вэ?

Патент нь өөрийн зохион бүтээсэн бүтээлийг хамгаалах онцгой эрхийг хэлэх бөгөөд аливаа технологийн түвшинг ахиулсан, үйлдвэрлэх боломжтой, цоо шинэ бүтээгдэхүүн, арга, шийдэлд хамаарна. Шинэ бүтээлийн патентын хүчинтэй хугацаа - 20 жил, Ашигтай загварын патентын хүчинтэй хугацаа - 7 жил

Эрхийн хамгаалалт хийлгэхэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ: 

  • Шинэ бүтээлийн (эсвэл ашигтай загварын) тодорхойлолт, томъёолол, товч тайлбар
  • Холбогдох зураг
  • Хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйтай холбогдсон шинэ бүтээл нь хүний эрүүл мэнд, биед хохирол учруулахгүйг нотолсон эрүүл ахуйн, халдвар судлал байгууллагын магадлагаа, тодорхойлолт
  • ААН-ийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар 
  • Зохиогчийн баталгаа (Татах)
  • Итгэмжлэх (татах)
  • Эрх шилжүүлэх акт (татах)
  • Өргөдөл
  • Төлбөр төлсөн баримт

Патентын тухай хууль

Бүтээгдэхүүний загвар гэж юу вэ?

Бүтээгдэхүүний загвар нь бүтээгдэхүүний гаднах өнгө, хэлбэр, загварт хамаарах бөгөөд шинээр зохион бүтээсэн өвөрмөц шийдлийг хэлнэ. Бүтээгдэхүүний загварын патентын хүчинтэй хугацаа - 10 жил. 1 - 50 ширхэг нэг төрөл зүйлийн загварыг нэгэн зэрэг мэдүүлэх боломжтой.

Эрхийн хамгаалалт хийлгэхэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ:

  • Бүтээгдэхүүний загварын тодорхойлолт
  • Холбогдох зураг
  • ААН-ийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар 
  • Зохиогчийн баталгаа (Татах)
  • Итгэмжлэх (татах)
  • Эрх шилжүүлэх акт (татах)
  • Өргөдөл
  • Төлбөр төлсөн баримт

Патентын тухай хууль

Холбоо барих:

Хэрэглэгч, Үйлчилгээний Газар
Утас: (976) 77277070-8
Цахим шуудан: patenttmbur@mongolchamber.mn