(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол - Австрийн бизнес форум. Улаанбаатар хот

2024/04/25 --> 2024/04/25

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), Австри Улсын Холбооны эдийн засгийн танхим (WKO) хамтран уламжлал болгон зохион байгуулдаг Монгол - Австрийн бизнес форум Улаанбаатар хотын Шангри-ла зочид буудалд 2024.04.25-ны 13:30-17:30 цагийн хооронд болно. 

Энэхүү арга хэмжээнд Австрийн талаас эмнэлгийн тоног төхөөрөмж, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, систем, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, систем, сав баглаа, цаас, мод, төмөр үйлдвэрлэл, нийлүүлэлт, бүх төрлийн тайз угсралт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компаниудын төлөөлөл оролцно. 

Хавсралт: Танилцуулга, Хөтөлбөр

Танай компани энэхүү арга хэмжээнд оролцох бол дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү? 

Арга хэмжээнд оролцоход үнэ төлбөргүй бөгөөд оролцогчдын тоо хязгаартай болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг МҮХАҮТ-ын ГХХАГ-ын 77277070 /6/ тоот утсаар авна уу?