(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл" -ийн II шатны үр дүнгийн хурал

2024/04/03 --> 2024/04/03

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Рио Тинто Монгол ХХК, Трансперенси Интернэшнл Монгол ТББ – ын хамтын ажиллагааны хүрээнд “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг 2021 оны 05 сараас хойш хэрэгжүүлж, МҮХАҮТ – ын дэргэд Бизнесийн ёс зүйн төвийг байгуулан амжилттай ажиллаж байна.

Тус арга хэмжээний үеэр бизнесийн ёс зүй, шударга байдал, комплаенсын тогтолцоог бэхжүүлэхэд төр болон хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа, компанийн засаглал, ажлын байрны ёс зүй болон тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр сайн туршлага хуваалцах илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Бизнес эрхлэгч, салбарын мэргэжилтнүүд та бүхнийг тус арга хэмжээнд урьж байна.

Хаана: МҮХАҮТ-ын Их Танхим
Хэзээ: 2024.04.04, 14:00 – 18:00

Холбоо барих :

Утас: 7727-7070 (1105)
Цахим шуудан: businessintegrity@mongolchamber.mn